МАРK 8:22-38
МАРK 8:22-38 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэднийг Бетсайдад ирэхэд хүмүүс нэгэн сохор хүнийг Түүн уруу авчирч, түүнд мутраа хүргэхийг Есүсээс гуйв. Есүс тэр хүнийг гараас нь хөтөлж тосгоноос гаргаад, нүд уруу нь нулимсны дараа, түүн дээр мутраа тавиад түүнээс —Чи ямар нэгэн юм харж байна уу? гэж асуухад, нөгөө хүн хараад —Би хүмүүсийг харж байна. Тэд явж буй мод мэт харагдаж байна гэж хэллээ. Тэгэхээр нь Тэр дахиад мутраа нүдэн дээр нь тавихад тэр хүн анхааралтай харав. Түүний нүд нь засарч, юм бүгдийг сайн харах болжээ. Есүс түүнд —Тосгонд бүү оч гээд гэр уруу нь явуулав. Есүс шавь нарынхаа хамт Цезарь Филиппийн тосгон уруу явжээ. Замдаа Тэр шавь нараасаа —Хүмүүс Намайг хэн гэж ярьж байна вэ? гэж асуухад, тэд Түүнд —Баптисм хүртээгч Иохан гэдэг. Зарим нь Елиа гэхэд харин зарим нь эш үзүүлэгчдийн нэг гэдэг гэв. Есүс цааш нь тэднээс —Харин та нар Намайг хэн гэж ярьдаг вэ? гэхэд Петр —Та бол Христ мөн гэж хэллээ. Тэр тэдэнд хэн нь ч Өөрийнх нь тухай ярьж болохгүйг сануулав. Тэр тэдэнд Хүний Хүү их зовох ёстойг болон ахлагчид болон ахлах тахилч нар, хуулийн багш нарт ад үзэгдэж алуулаад гурав хоногийн дараа дахин амилах тухай зааж эхлэв. Есүс үүнийг ил шулуухан айлдсанд, Петр Түүнийг хажуу тийш аваачаад, зэмлэж эхлэв. Гэтэл Есүс эргэхдээ шавь нараа хараад, Петрийг зэмлэн —Сатан, Миний араас тонил. Учир нь чи Бурханы юмыг бус, харин хүнийхийг л боддог гэв. Тэрээр хурсан олныг шавь нарынхаа хамт дуудаж, тэдэнд хандан —Хэрэв хэн нэг нь Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, загалмайгаа барьж Намайг дагаг. Учир нь хэн өөрийн амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө, сайн мэдээний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ аварна. Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ? Завхай, нүгэлт энэ үеийнхэн дотор хэн Надаас болон Миний үгнээс ичнэ, Хүний Хүү ч мөн Эцгийнхээ цог жавхлан дотор ариун тэнгэр элч нарын хамт ирэх үедээ тэр хүнээс ичих болно гэж айлдав.
МАРK 8:22-38 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэднийг Бетсайдад ирэхэд, хүмүүс сохор нэгнийг Түүнд авчирч, гараа түүнд хүргэхийг Есүсээс гуйв. Есүс тэр хүний гараас нь хөтөлж тосгоноос гаргаад, нүд уруу нь нулимсны дараа түүн дээр гараа тавиад түүнээс —Чи ямар нэгэн юм харж байна уу? гэж асуухад нөгөө хүн хараад, —Би хүмүүсийг харж байна. Тэд явж буй мод мэт харагдаж байна гэж хэллээ. Тэгэхээр нь Тэр дахиад гараа нүдэн дээр нь тавьж, түүнд тодоор харуулав. Түүний нүд нь засарч юм бүгдийг тод харах болжээ. Есүс түүнд —Тосгонд бүү оч гээд гэр уруу нь явуулав. Есүс шавь нарынхаа хамт Цезарь Филиппийн тосгод уруу явжээ. Замдаа Тэр шавь нараасаа —Хүмүүс Намайг хэн гэж ярьж байна вэ? гэж асуухад тэд Түүнд —Баптисч Иохан гэдэг. Зарим нь Елиа гэхэд харин зарим нь эш үзүүлэгчдийн нэг гэдэг гэв. Есүс цааш нь тэднээс —Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэхэд Петр —Та бол Христ гэж хэллээ. Тэр Өөрийнх нь тухай хэнд ч ярьж болохгүй хэмээн тэдэнд тушаав. Тэр тэдэнд Хүний Хүү их зовлон амсах ёстойг болон ахлагчид, ахлах тахилч нар хийгээд хуулийн багш нарт ад үзэгдэж алуулах ба гурав хоногийн дараа амилах тухай зааж эхлэв. Есүс энэ үгийг ил шулуухан айлдсанд Петр Түүнийг хажуу тийш аваачаад, зэмлэж эхлэв. Гэтэл Есүс эргэхдээ шавь нараа хараад, Петрийг загнан —Миний араас зайл, Сатан аа. Чи Бурханы юмсыг бус харин хүмүүний юмсыг л бодож байна гэв. Тэрээр хурсан олныг шавь нарынхаа хамт дуудаж тэдэнд хандан —Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа үүрч Намайг дага. Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө, сайнмэдээний төлөө амиа алдана, тэр түүнийгээ аварна. Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Амиа эргүүлэн авахын тулд оронд нь хүн юугаа өгөх вэ? Завхай, нүгэлт энэ үеийнхэн дотор хэн Надаас болон Миний үгсээс ичнэ, тийм нэгнээс Хүний Хүү ч Эцэгийнхээ цог жавхлан дотор ариун тэнгэрэлч нарын хамт ирэх үедээ мөн ичих болно гэж хэлэв.