МАРK 8:22-26
МАРK 8:22-26 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэднийг Бетсайдад ирэхэд хүмүүс нэгэн сохор хүнийг Түүн уруу авчирч, түүнд мутраа хүргэхийг Есүсээс гуйв. Есүс тэр хүнийг гараас нь хөтөлж тосгоноос гаргаад, нүд уруу нь нулимсны дараа, түүн дээр мутраа тавиад түүнээс —Чи ямар нэгэн юм харж байна уу? гэж асуухад, нөгөө хүн хараад —Би хүмүүсийг харж байна. Тэд явж буй мод мэт харагдаж байна гэж хэллээ. Тэгэхээр нь Тэр дахиад мутраа нүдэн дээр нь тавихад тэр хүн анхааралтай харав. Түүний нүд нь засарч, юм бүгдийг сайн харах болжээ. Есүс түүнд —Тосгонд бүү оч гээд гэр уруу нь явуулав.
МАРK 8:22-26 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэднийг Бетсайдад ирэхэд, хүмүүс сохор нэгнийг Түүнд авчирч, гараа түүнд хүргэхийг Есүсээс гуйв. Есүс тэр хүний гараас нь хөтөлж тосгоноос гаргаад, нүд уруу нь нулимсны дараа түүн дээр гараа тавиад түүнээс —Чи ямар нэгэн юм харж байна уу? гэж асуухад нөгөө хүн хараад, —Би хүмүүсийг харж байна. Тэд явж буй мод мэт харагдаж байна гэж хэллээ. Тэгэхээр нь Тэр дахиад гараа нүдэн дээр нь тавьж, түүнд тодоор харуулав. Түүний нүд нь засарч юм бүгдийг тод харах болжээ. Есүс түүнд —Тосгонд бүү оч гээд гэр уруу нь явуулав.