МАРK 6:7-12
МАРK 6:7-12 Ариун Библи, 2004 (АБ2004)
Есүс арван хоёрыгоо дуудаж, бузар сүнсийг захирах эрх мэдэл өгөөд, хоёр хоёроор нь илгээв. Есүс тэдэнд зааварлан —Замдаа таягаас өөр юуг ч авч явах ёсгүй. Талх ч болохгүй, уут хүүдий ч болохгүй, хэтэвчиндээ зоос мөнгө ч авч явж болохгүй. Харин шаахайгаа өмс гээд нэмж —Цамц давхарлаж өмсөөд хэрэггүй гэв. Есүс тэдэнд —Та нар ямар айлд орно, хотоос явтлаа тэндээ бай. Аль нэг газар та нарыг хүлээж авахгүй, та нарыг сонсохгүй бол тэндээс явахдаа тэдний эсрэг гэрчлэл болгон хөлийнхөө тоосыг сэгсрэн унагаарай гэжээ. Тэд явж, хүмүүс гэмших ёстойг тунхаглав.
МАРK 6:7-12 Ариун Библи 2013 (АБ2013)
Есүс арван хоёроо дуудаж, тэдэнд бузар сүнснүүдээс дээгүүр эрх мэдэл өгөөд, хоёр хоёроор нь илгээв. Есүс тэдэнд тушаан —Аян замдаа таягнаас өөр юу ч, талх ч, хүүдий ч, хэтэвчиндээ зоос ч бүү ав. Харин шаахайгаа өмс, —Цамц давхарлаж бүү өмс гээд Есүс тэдэнд —Та нар ямар айлд орно, тэр газраас явтлаа тэндээ бай. Аль нэг газар та нарыг хүлээж авахгүй, та нарыг сонсохгүй бол тэндээс явахдаа тэдний эсрэг гэрчлэл болгон хөлийнхөө тоосыг сэгсрэн унага гэжээ. Тэд явж, гэмших ёстойг тунхаглав.