МАРK 6:45-52

МАРK 6:45-52 Ариун Библи, 2004 (АБ2004)

Цугласан олныг Тэрээр тараан явуулж байх зуураа шавь нараа тэр даруй завинд суулгаж, нуурын нөгөө зүг дэх Бетсайд уруу түрүүлж явуулав. Тэднийг явуулсныхаа дараа Тэр залбирахаар уул өөд явжээ. Орой болоход завь нуурын дунд, харин Есүс ганцаараа газар дээр байв. Салхи сөрөн явж байсан тул шавь нар нь сэлүүрдэн хүчээ барж буйг Тэр хараад, шөнийн дөрөв дэх манааны үед Есүс нууран дээгүүр алхаж, тэднийг зүглэн ирж байв. Тэдний хажуугаар өнгөрөх санаатай явж байтал, шавь нар нь Түүнийг нууран дээгүүр алхаж явахыг хараад, хий үзэгдэл байна хэмээн бодож хашхиралдав. Учир нь Түүнийг бүгд харсан бөгөөд ихэд айжээ. Гэвч тэр даруй Есүс тэдэнтэй ярьж, —Зоригтой бай. Би байна. Бүү ай гэж тэдэнд айлдав. Тэгээд тэдний байгаа завин дээр Түүнийг гарахад салхи зогсов. Шавь нар нь бүр [ихэд] гайхав. Учир нь тэд талхны явдлыг ойлгоогүй, харин ч тэдний зүрх хатуу байв.

Хуваалцах
МАРK 6 унших

МАРK 6:45-52 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэр даруй Тэр хурсан олныг тараангаа шавь нараа завинд суулгаж, нөгөө тал, Бетсайд уруу урьтаж явуулав. Тэднийг явуулсныхаа дараа Тэр залбирахаар уул өөд явжээ. Орой болоход завь нуурын дунд, харин Есүс ганцаараа газар дээр байв. Салхи сөрөн явж байсан тул шавь нар нь сэлүүрдэн хүчээ барж буйг Есүс хараад, шөнийн дөрөв дэх манааны үеэр нууран дээгүүр алхаж, тэднийг зүглэн ирж байв. Тэдний хажуугаар өнгөрөхөөр явж байтал нууран дээгүүр алхаж яваа Түүнийг хараад шавь нар нь хий үзэгдэл байна хэмээн бодож хашхиралдав. Учир нь бүгд Түүнийг хараад түгшицгээжээ. Харин тэр даруй Есүс тэдэнд хандан —Зоригтой бай. Би байна. Бүү ай гэж хэлэв. Тэгээд тэдний байгаа завин дээр Түүнийг гарахад салхи зогслоо. Тэд маш ихээр гайхацгаав. Учир нь тэд талхны явдлыг ойлгоогүй, харин ч зүрх нь хатуу байв.

Хуваалцах
МАРK 6 унших