МАРK 5:35-42

МАРK 5:35-42 Ариун Библи, 2004 (АБ2004)

Түүнийг ийн айлдаж байтал синагогийн ахлагчийн гэрээс хүмүүс ирж —Таны охин нас барчихлаа. Багшид төвөг удаад яах вэ? гэжээ. Гэвч Есүс үүнийг сонсоод, синагогийн ахлагчид —Бүү ай. Зөвхөн итгэ гэж айлдав. Тэгээд Тэр Петр, Иаков, Иаковын дүү Иохан нараас өөр хэнийг ч Өөртэйгөө хамт явахыг зөвшөөрсөнгүй. Тэд синагогийн ахлагчийн гэрт ирэв. Уймарсан, чангаар уйлж хайлсан хүмүүсийг Тэр харав. Оруутаа Тэр тэдэнд —Юунд та нар уймарч уйлалдана вэ? Энэ хүүхэд үхээгүй. Харин унтаж байна гэсэнд, тэд Түүнийг тохуурхан инээлдэж эхлэв. Гэвч Есүс бүх хүнийг гаргаж, зөвхөн өнөөх хүүхдийн аав ээжийг нь Өөрийнхөө нөхдийн хамт авч хүүхдийг тавьсан өрөөнд оров. Хүүхдийн гараас барьж Тэр түүнд —Талита кум (орчуулбал «Бяцхан охин минь, Би чамд хэлж байна. Бос!») гэж айлдав. Тэр даруй охин босоод явж эхлэв. Тэр арван хоёр настай байжээ. [Тэр даруй] тэд бүр гайхаж орхив.

Хуваалцах
МАРK 5 унших

МАРK 5:35-42 Ариун Библи 2013 (АБ2013)

Түүнийг ийн айлдаж байтал синагогийн ахлагчийн гэрээс хүмүүс ирж —Охин тань үхсэн. Багшид төвөг удаад яах вэ? гэжээ. Гэвч Есүс үүнийг сонсоод, синагогийн ахлагчид —Бүү ай, гагцхүү итгэ гэж хэлэв. Тэгээд Тэр Петр, Иаков, Иаковын дүү Иохан нараас өөр хэнийг ч Өөртэйгөө хамт явахыг эс зөвшөөрөв. Тэд синагогийн ахлагчийн гэрт ирэв. Уймарч, чангаар уйлж хайлагсдыг Тэр харлаа. Оронгуутаа Тэр тэдэнд —Юунд та нар уймарч уйлалдана вэ? Энэ хүүхэд үхээгүй. Харин унтаж байна гэсэнд тэд Түүнийг тохуурхан инээлдэв. Харин Есүс бүгдийг гаргаж, зөвхөн өнөөх хүүхдийн аав ээжийг, Өөртэйгөө байгсдын хамт авч, хүүхдийг тавьсан өрөөнд оров. Хүүхдийн гараас барьж, Тэр түүнд —Талита кум (орчуулбал «Бос, бяцхан охин минь, Би чамд хэлж байна») гэж хэлэв. Тэр даруй охин босоод явж эхлэв. Тэр арван хоёр настай байжээ. [Тэр даруй] тэд бүр мэл гайхав.

Хуваалцах
МАРK 5 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна