МАРK 5:22-34

МАРK 5:22-34 Ариун Библи 2013 (АБ2013)

Синагогийн ахлагчдын нэгэн болох Иаир гэгч ирж, Есүсийг хараад хөлд нь унаж — Бяцхан охин минь үхлийн ирмэгт байна. Та очиж, гараа тавиач. Тэгвэл тэр минь эдгэж, амьд үлдэнэ гэж ихэд хүсэмжлэн гуйв. Есүс түүнтэй хамт явахад үй олон Түүнийг дагаж, бүчин шахаж байлаа. Арван хоёр жилийн турш, цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй байв. Тэр эмэгтэй олон эмчийн гарт шаналж, өөрт байсан бүхнээ зарцуулсан боловч юу ч тус болсонгүй, харин ч улам мууджээ. Тэрээр Есүсийн тухай сонсоод, хурсан олны дундуур Түүний ард нь очоод хувцсанд нь хүрэв. Учир нь тэр —Би ядаж Түүний хувцсанд нь хүрчихвэл эдгэрнэ гэж өөртөө хэлжээ. Тэр даруй цус гоожих нь зогссонд өвчнөөсөө салснаа биедээ мэдрэв. Есүс Өөрөөс нь хүч гарсныг тэр даруй мэдээд, хурсан олны зүг эргэн харж —Хэн хувцсанд минь хүрэв? гэж асуулаа. Шавь нар нь Түүнд —Үй олон Таныг шахаж буйг Та харж байна шүү дээ. Тэгтэл Та “Хэн Надад хүрэв?” гэх юм гэлээ. Есүс үүнийг үйлдэгчийг харах гэж эргэн тойрноо ажиглав. Юу болсныг мэдсэн тэр эмэгтэй айж чичирсээр ирж, Есүсийн өмнө унав. Тэгээд бүх үнэнээ хэлжээ. Есүс түүнд —Охин минь, итгэл чинь чамайг аврав. Амар тайван явж, зовлонгоосоо ангижрагтун гэв.

Хуваалцах
МАРK 5 унших

МАРK 5:22-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

Синагогийн ахлагчдын нэгэн болох Иайр гэгч хүн ирж, Есүсийг хараад хөлд нь унаж, — Бяцхан охин маань үхлийн ирмэг дээр байна. Та очиж мутраа тавиач. Тэгвэл тэр минь эдгэж, амьдрах байх гэж ихэд хүсэмжлэн гуйв. Есүс түүнтэй хамт явахад хурсан олон Түүнийг дагаж, бүчин шахалдаж байлаа. Арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй байв. Тэр эмэгтэй олон эмчийн гарт шаналж, өөртөө байсан бүгдийг зарцуулсан боловч ямар ч тус болсонгүй, харин ч бие нь улам мууджээ. Есүсийн тухай сонссоны дараа тэрээр хүмүүсийн дундуур явсаар Түүний ард очиж, гадуур хувцсанд нь хүрэв. Учир нь тэр —Хэрэв би зөвхөн Түүний хувцсанд нь хүрвэл эдгэрнэ гэж өөртөө хэлжээ. Тэр даруй түүний цус гоожих нь татарч, өвчнөөс салснаа биеэрээ мэдрэв. Есүс тэр даруй Өөрөөс нь хүч гарсныг мэдээд, олон түмэн уруу эргэн харж, —Хэн Миний хувцсанд хүрэв? гэж асуулаа. Шавь нар нь Түүнд —Хурсан олон Таныг шахаж байгааг Та хар л даа. Тэгтэл Та “Хэн Надад хүрэв?” гэх юм гэлээ. Есүс үүнийг үйлдсэн тэр эмэгтэйг харах гэж эргэн тойрноо ажиглав. Юу болсныг мэдсэн тэр эмэгтэй айж чичирсээр ирж, Есүсийн өмнө унав. Тэгээд бүх үнэнээ хэлжээ. Есүс түүнд —Охин минь, итгэл чинь чамайг эдгээлээ. Амар тайван явж, зовлонгоосоо ангижрагтун гэв.

Хуваалцах
МАРK 5 унших