МАРK 3:7-19

МАРK 3:7-19 Ариун Библи 2013 (АБ2013)

Есүс шавь нарынхаа хамт нуурын зүг цаашлав. Мөн Галилаас үй олноороо дагаж байлаа. Бас Иудей, Иерусалим, Идум, Иорданы чанад, Тир болон Сидон хавиас үй олноороо Есүсийн үйлдсэн бүхнийг сонсоод Түүн дээр иржээ. Хурсан олонд бүчүүлэхгүйн тулд завь бэлэн байлгахыг шавь нартаа Тэр даалгав. Есүс олныг эдгээсэн тул өвчинд шаналагсад бүгд Түүнд гар хүрэх гэж дайрч байлаа. Бузар сүнснүүд Есүсийг хармагц өмнө нь унаж —Та бол Бурханы Хүү мөн гэж бархиралдаж байв. Өөрийг нь илчилж болохгүйг Тэр тэдэнд хатуу сануулав. Есүс уул өөд гарч, хүссэн хүмүүсээ дуудахад тэд Түүн дээр иржээ. Есүс арван хоёрыг томилон элч хэмээсэн нь тэднийг Өөртэйгөө хамт байлгаж, тунхаглуулахаар илгээх, чөтгөрүүдийг зайлуулах эрх мэдэлтэй байлгахын тулд байлаа. Тэр арван хоёрыг томилсон нь Симон (Тэр түүнд Петр гэдэг нэр өгчээ), Зебедеен хүү Иаков, Иаковын дүү Иохан (Тэр тэдэнд «Аянгын хөвгүүд» гэсэн утгатай Бонергес гэдэг нэр өгчээ), Андрей, Филип, Бартоломай, Матай, Томас, Алфайн хүү Иаков, Таддай, канаан хүн Симон, Есүсээс урвасан Искариотын Иудас нар байлаа.

Хуваалцах
МАРK 3 унших

МАРK 3:7-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

Есүс шавь нарынхаа хамт нуурын зүг цаашлав. Мөн Галилаас үй олон хүн [дагаж байлаа]. Бас Иудейгээс, Иерусалимаас, Идумаас, Иорданы тэртээгээс, Тир болон Сидон хавиас үй олон хүн Есүсийн хийсэн бүхнийг сонсоод Түүн уруу иржээ. Хурсан олонд бүчүүлэхгүйн тулд завь бэлэн байлгахыг Өөрийн шавь нарт Тэр даалгав. Учир нь Есүс олон хүнийг эдгээсэн тул өвчинд зовж зүдрэгсэд бүгд Түүнд гар хүрэх гэж дайрч байлаа. Бузар сүнснүүд Есүсийг харах болгондоо өмнө нь унаж, —Та бол Бурханы Хүү мөн гэж хашхиралдаж байв. Өөрийг нь мэдүүлж болохгүйг Тэр тэдэнд хатуу санууллаа. Есүс уул өөд гарч Өөрийн хүссэн хүмүүсээ дуудахад тэд Түүн уруу ирэв. Есүс арван хоёр хүнийг [элч гэж нэрлэн] томилжээ. Учир нь тэднийг Өөртэйгөө хамт байлгаж, тунхаглуулахаар илгээх, чөтгөрүүдийг зайлуулах эрх мэдэлтэй байлгахын тулд сонгосон юм. [Тэр арван хоёр хүнийг томилсон нь] Симон, (Тэр түүнд Петр гэдэг нэр өгчээ), Зебедеен хүү Иаков, Иаковын дүү Иохан (Тэр тэдэнд «Аянгын хөвгүүд» гэсэн утгатай Бонергес гэдэг нэр өгчээ), Андрей, Филип, Бартоломай, Матай, Томас, Алфайн хүү Иаков, Таддай, Канын Симон, Есүсээс урвасан Искариотын Иудас нар байлаа.

Хуваалцах
МАРK 3 унших