МАРK 3:31-34
МАРK 3:31-34 Ариун Библи 2013 (АБ2013)
Есүсийн эх болон дүү нар ирээд гадаа зогсож, Түүнийг дуудуулахаар хүн оруулав. Есүсийг ард олон тойрон сууж байлаа. Тэд Түүнд —Хараач. Эх, дүү нар тань Таныг асуугаад гадаа байж байна гэхэд Тэр тэдэнд хариулан —Хэн Миний эх, хэн Миний дүү нар юм бэ? гээд Өөрийг нь хүрээлэн суугчдыг харж, —Харагтун, Миний эх ба ахан дүүс энд байна.
МАРK 3:31-34 Ариун Библи, 2004 (АБ2004)
Есүсийн эх болон дүү нар нь ирээд гадаа зогсож, Түүнийг дуудуулахаар хүн оруулав. Есүсийг олон хүн тойрон сууж байлаа. Тэд Түүнд —Хараач. Ээж болон дүү нар тань Таныг хүлээгээд гадаа байж байна гэхэд, Тэр тэдэнд хариулан —Хэн Миний ээж, [Миний] дүү нар юм бэ? гээд, Өөрийг нь хүрээлэн суугчдыг хараад, —Миний ээж болон Миний дүү нарыг харагтун.