МАРK 3:28-35
МАРK 3:28-35 Ариун Библи, 2004 (АБ2004)
Үнэнээр Би та нарт хэлье. Хүний хөвгүүдийн бүх нүгэл, тэдний ярьсан доромжлол бүхэн уучлагдана. Харин Ариун Сүнсийг доромжлогч хэн ч хэзээ ч уучлагдахгүй бөгөөд мөнх нүглийн гэмтэн болно гэв. Учир нь тэд —Есүс бузар сүнстэй гэж ярьж байсан юм. Есүсийн эх болон дүү нар нь ирээд гадаа зогсож, Түүнийг дуудуулахаар хүн оруулав. Есүсийг олон хүн тойрон сууж байлаа. Тэд Түүнд —Хараач. Ээж болон дүү нар тань Таныг хүлээгээд гадаа байж байна гэхэд, Тэр тэдэнд хариулан —Хэн Миний ээж, [Миний] дүү нар юм бэ? гээд, Өөрийг нь хүрээлэн суугчдыг хараад, —Миний ээж болон Миний дүү нарыг харагтун. [Яагаад гэвэл] Бурханы хүслийг биелүүлэгч хэн боловч Миний ээж болон дүү нар минь юм гэж айлдав.
МАРK 3:28-35 Ариун Библи 2013 (АБ2013)
Үнэнээр Би та нарт хэлье. Хүний хөвгүүдийн нүгэл, тэдний доромжлох гүтгэлэг бүгд уучлагдана. Харин Ариун Сүнсийг доромжлогч хэн ч хэзээ ч уучлагдахгүй бөгөөд мөнх нүглийн гэмтэн болно гэв. Учир нь тэд —Есүс бузар сүнстэй гэж ярьсан юм. Есүсийн эх болон дүү нар ирээд гадаа зогсож, Түүнийг дуудуулахаар хүн оруулав. Есүсийг ард олон тойрон сууж байлаа. Тэд Түүнд —Хараач. Эх, дүү нар тань Таныг асуугаад гадаа байж байна гэхэд Тэр тэдэнд хариулан —Хэн Миний эх, хэн Миний дүү нар юм бэ? гээд Өөрийг нь хүрээлэн суугчдыг харж, —Харагтун, Миний эх ба ахан дүүс энд байна. Бурханы хүслийг биелүүлэгч хэн боловч Миний эх, эгч, ах дүүс минь юм гэв.