МАРK 2:13-28

МАРK 2:13-28 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэр дахиад нуурын эргээр явав. Хурсан бүгд Түүн уруу ирэхэд Тэр тэдэнд заалаа. Есүс татварын газар суух Алфайн хүү Левиг дэргэдүүр нь өнгөрөхдөө хараад, түүнд —Намайг дага гэсэнд тэр босож, Түүнийг дагалаа. Тэдний гэрт Есүсийг тухлан суухуйд татвар хураагчид ба нүгэлтнүүд олноороо Есүс ба шавь нарынх нь хамт тухлан суув. Учир нь Түүнийг дагагсад олон байсан аж. Фарисайчуудын хуулийн багш нар Есүсийг нүгэлтнүүд болон татвар хураагчдын хамт хооллож буйг хараад, шавь нарт нь —Тэр яагаад татвар хураагч нар ба нүгэлтнүүдийн хамт хооллож байдаг билээ? гэв. Үүнийг сонсоод, Есүс тэдэнд —Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй. Би зөвтийг бус, нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэлээ. Иоханы шавь нар болон фарисайчууд мацаг барьж байжээ. Хүмүүс ирж, Түүнээс —Иоханы шавь нар ба фарисайчуудын шавь нар байнга мацаг барьдаг, харин Таны шавь нар яагаад мацаг барьдаггүй юм бэ? гэхэд Есүс тэдэнд —Шинэ хүргэний бараа бологчид хүргэнтэйгээ хамт байхдаа мацаг барьж болно гэж үү? Хүргэнтэй хамт байхдаа тэд мацаг барьж болохгүй. Харин хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэгэхэд л тэр өдөр тэд мацаг барина. Хэн ч хуучин дээлэн дээр агчаагүй даавуугаар нөхөөс тавьдаггүй. Тэгвэл шинэ нөхөөс хуучин дээлийг таталдуулж, бүр ихээр урна. Хэн ч шинэ дарсыг хуучин туламд хийдэггүй. Тэгвэл дарс тулмыг зад татна. Тэгээд дарс ч, тулам ч сүйднэ. Харин шинэ дарсыг шинэ туламд л хийдэг гэлээ. Тэрээр Амралтын өдөр тариан талбай дундуур дайран өнгөрч байлаа. Шавь нар нь зам гаргангаа тариан түрүүг шувтарч эхлэв. Фарисайчууд Түүнд —Хараач. Яагаад тэд Амралтын өдөр хууль бусыг үйлдэнэ вэ? гэж асуусанд Есүс тэдэнд —Өлсөж гачигдсанаас болоод Давид болон түүнтэй хамт байгсад юу хийснийг та нар уншаагүй гэж үү? Тэргүүн тахилч Абиатарын үед тэр Бурханы өргөөнд орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох тавиг талхыг идсэн төдийгүй мөн нөхдөдөө өгсөн шүү дээ гээд, Тэр тэдэнд бас —Хүн Амралтын өдрийн төлөө бус, Амралтын өдөр хүний төлөө бий болсон. Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн гэж айлдав.

Хуваалцах
МАРK 2 унших

МАРK 2:13-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэр дахиад нуурын эргээр явав. Олон түмэн бүгд Түүн уруу ирэхэд, Тэр тэдэнд сургаал заалаа. Дэргэдүүр нь өнгөрөнгөө, Алфайн хүү Левиг татварын газар сууж байхыг Есүс хараад, түүнд —Намайг дага гэж айлдсанд тэр босож, Түүнийг дагалаа. Түүний гэрт нь Есүс тухлан сууж байжээ. Олон татвар хураагчид ба нүгэлтнүүд Есүс болоод шавь нарынх нь хамт хооллон сууцгаалаа. Учир нь Түүнийг дагаж байсан хүмүүс олон байсан аж. Фарисайчуудын хуулийн багш нар Есүсийг нүгэлтнүүд болон татвар хураагчдын хамт хооллон байгааг хараад, шавь нарт нь —Яагаад Тэр татвар хураагч болон нүгэлтнүүдийн хамт ууж, идэж байдаг билээ? гэв. Үүнийг сонсоод, Есүс тэдэнд —Эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст эмч хэрэгтэй. Би зөвт хүмүүсийг биш, нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэлээ. Иоханы шавь нар болон фарисайчууд мацаг барьж байжээ. Тэд ирж, Түүнд —Яагаад Иоханы шавь нар болон фарисайчуудын шавь нар мацаг барьдаг, харин Таны шавь нар мацаг барьдаггүй юм бэ? гэхэд Есүс тэдэнд —Хүргэний бараа бологчид нь шинэ хүргэнтэйгээ хамт байхдаа мацаг барьдаггүй. Тийм биш гэж үү? Шинэ хүргэнтэйгээ хамт л байвал тэд мацаг барьж болохгүй. Харин шинэ хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэгэхэд л тэр өдөр тэд мацаг барина. Хэн ч хуучин дээлийг агчаагүй даавууны өөдсөөр нөхөхгүй. Тэгвэл шинэ нөхөөс хуучин дээлийг таталдуулж бүр ихээр урна. Хэн ч шинэ дарсыг хуучин туламд хийдэггүй. Тэгвэл дарс тулмыг сад тавина. Тэгээд дарс ч үгүй, тулам ч үгүй хоцорно. Харин шинэ дарсыг шинэ туламд л хийдэг гэлээ. Тэрээр Амралтын өдөр тариан талбай дундуур дайран өнгөрч байлаа. Шавь нар нь замдаа тариан түрүүг шувтран явж байв. Фарисайчууд Түүнд —Нааш хараач. Яагаад тэд Амралтын өдөр хууль бус зүйл хийнэ вэ? гэж асуусанд, Есүс тэдэнд —Идэх юм байхгүй, өлссөнөөсөө болж Давид болон түүнийг дагалдан явагсад нь юу хийснийг та нар ер уншаагүй гэж үү? Тэргүүн тахилч Абиатарын үед тэр Бурханы гэрт ороод, тахилч нараас өөр хэн ч идэж үл болох ариусгасан талхыг идсэн төдийгүй, бас хамт байсан хүмүүстээ өгсөн шүү дээ гээд, Тэр тэдэнд бас —Хүн Амралтын өдрийн төлөө бус, Амралтын өдөр нь хүний төлөө бий болсон. Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн гэж айлдав.