МАРK 2:1-5
МАРK 2:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хэд хоногийн дараа Есүс Капернаум хотод буцаж ирсэнд, Түүний гэртээ байгаа нь дуулджээ. Олон хүн цугларснаас үүд хавиар нь хүртэл зайгүй болжээ. Тэр тэдэнд үг айлдаж байлаа. Дөрвөн хүн нэгэн саа өвчтөнийг Түүн уруу авч иржээ. Цугласан олноос болж Түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд Түүний байсан газрынх нь дээврийг хуулж, нүх гаргаад, саа өвчтэй хүнийг дэвсгэртэй нь доош буулгав. Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтэй хүнд —Хүү минь, нүглүүд чинь уучлагдсан гэв.
МАРK 2:1-5 Ариун Библи 2013 (АБ2013)
Хэд хоногийн дараа Есүс Капернаумд буцаж ирмэгц, гэртээ байгаа нь дуулджээ. Олон хүн цугларснаас үүд хавиар нь хүртэл зайгүй болжээ. Тэр тэдэнд үг айлдаж байлаа. Тэд нэгэн саа өвчтөнийг дөрвүүл дамнан Түүнд авч ирлээ. Хурсан олноос болж Түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд Түүний байсан газрынх нь дээврийг хуулж, цоолоод, дэвсгэрийг хэвтээ өвчтөнтэй нь доош буулгав. Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтөнд —Хүү минь, нүгэл чинь уучлагдсан гэв.