МАРK 2:1-12

МАРK 2:1-12 Ариун Библи 2013 (АБ2013)

Хэд хоногийн дараа Есүс Капернаумд буцаж ирмэгц, гэртээ байгаа нь дуулджээ. Олон хүн цугларснаас үүд хавиар нь хүртэл зайгүй болжээ. Тэр тэдэнд үг айлдаж байлаа. Тэд нэгэн саа өвчтөнийг дөрвүүл дамнан Түүнд авч ирлээ. Хурсан олноос болж Түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд Түүний байсан газрынх нь дээврийг хуулж, цоолоод, дэвсгэрийг хэвтээ өвчтөнтэй нь доош буулгав. Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтөнд —Хүү минь, нүгэл чинь уучлагдсан гэв. Харин тэнд сууж байсан хуулийн багш нарын зарим нь дотроо эргэцүүлэн — Энэ яаж ингэж Бурханыг доромжилж ярина вэ? Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах билээ? гэж бодоход тэр даруй Есүс сүнсээрээ тэдний эргэцүүллийг мэдээд, тэдэнд —Юунд та нар зүрхэндээ ийн эргэцүүлнэ вэ? Саа өвчтөнд “Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх эсвэл “Бос, дэвсгэрээ аваад яв” гэж хэлэхийн аль нь амархан бэ? Харин Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд Тэрээр саа өвчтөнд — Би чамд хэлье. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэсэнд тэрээр босож, дэвсгэрээ даруйхан аваад, бүгдийн өмнүүр гарч явлаа. Хүмүүс бүгд мэл гайхаж —Ийм юм бид хэзээ ч үзсэнгүй гээд Бурханыг алдаршуулав.

Хуваалцах
МАРK 2 унших

МАРK 2:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

Хэд хоногийн дараа Есүс Капернаум хотод буцаж ирсэнд, Түүний гэртээ байгаа нь дуулджээ. Олон хүн цугларснаас үүд хавиар нь хүртэл зайгүй болжээ. Тэр тэдэнд үг айлдаж байлаа. Дөрвөн хүн нэгэн саа өвчтөнийг Түүн уруу авч иржээ. Цугласан олноос болж Түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд Түүний байсан газрынх нь дээврийг хуулж, нүх гаргаад, саа өвчтэй хүнийг дэвсгэртэй нь доош буулгав. Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтэй хүнд —Хүү минь, нүглүүд чинь уучлагдсан гэв. Харин тэнд сууж байсан хуулийн багш нарын зарим нь дотроо — Энэ хүн яаж ингэж ярина вэ? Бурханыг тэр доромжилж байна. Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах билээ? гэж бодоход тэр даруй Есүс Өөрийн сүнсээр тэдний бодлыг мэдээд тэдэнд —Яагаад та нар зүрхэндээ тийм юм бодно вэ? Саа өвчтэй хүнд “Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх, эсвэл “Бос, дэвсгэрээ аваад яв” гэж хэлэхийн аль нь амархан бэ? Харин Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд Тэрээр саа өвчтэй хүнд — Би чамд хэлье. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэсэнд мөнөөх хүн босож, тэр даруй дэвсгэрээ аваад, бүгдийн өмнүүр гарч явлаа. Хүмүүс бүгд мэл гайхаж, —Үүнтэй адил зүйл бид хэзээ ч үзсэнгүй гээд Бурханыг алдаршууллаа.

Хуваалцах
МАРK 2 унших