МАРK 16:9-14
МАРK 16:9-14 Ариун Библи 2013 (АБ2013)
[Долоо хоногийн эхний өдөр эртээр Тэр амилаад, (долоон чөтгөр нь Есүсээр зайлуулагдаж байсан) Магдалын Мариад эхлээд үзэгджээ. Тэр эмэгтэй явж, Есүстэй урьд нь хамт байгсдыг гашуудан уйлж байхад тэдэнд мэдэгдэв. Тэд Есүсийн амьд мөн Мариад үзэгдсэн гэдгийг сонсоод итгэсэнгүй. Үүний дараа тэдний хоёр нь хөдөө явж байтал замд нь Есүс Өөрийгөө өөр дүрээр тэдэнд илчлэв. Тэд явж, үүнийг бусдадаа мэдэгджээ. Гэвч тэд өнөө хоёрт бас итгэсэнгүй. Дараа нь, арван нэгэн шавь нар тухлан сууж байтал Есүс тэдэнд үзэгдлээ. Түүний амилсныг харсанд нь тэд итгээгүй тул тэдний итгэлгүй, хатуу зүрхтэйг зэмлэв.
МАРK 16:9-14 Ариун Библи, 2004 (АБ2004)
[Долоо хоногийн эхний өдөр Тэр эрт амилаад, эхлээд Магдалын Мариад үзэгджээ. (Есүс Мариад шүглэсэн долоон чөтгөрийг зайлуулсан юм). Тэр эмэгтэй явж, Есүстэй урьд нь хамт байсан хүмүүсийг гашуудан уйлж байхад нь тэдэнд мэдэгдэв. Тэд Есүсийн амьд гэдгийг, мөн Мариад үзэгдсэн гэдгийг сонсоод итгэхээс татгалзав. Үүний дараа тэдний хоёр нь хөдөө явж байтал замд нь Есүс Өөрийгөө өөр дүрээр тэдэнд үзүүлэв. Тэд явж, үүнийг бусаддаа мэдэгджээ. Гэвч тэд тэр хоёрт бас итгэсэнгүй. Дараа нь, арван нэгэн шавь нар нь тухлан сууж байхад нь Есүс тэдэнд үзэгдлээ. Тэрээр тэдний итгэлгүйг, хатуу зүрхтэйг зэмлэв. Учир нь Түүнийг амилсных нь дараа харсан хүмүүст тэд итгээгүй юм.