МАРK 16:1-7

МАРK 16:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

Амралтын өдөр өнгөрөхөд Магдалын Мариа, Иаковын эх Мариа, Саломе нар ирж Түүнийг тослохын тулд анхилуун үнэртэн авлаа. Долоо хоногийн эхний өдөр маш эрт, нар мандсан үед тэд булш уруу хүрч ирэв. Тэд өөр хоорондоо —Тэр бул чулууг булшны амнаас хэн бидэнд өнхрүүлж өгөх билээ? хэмээн ярилцаж байв. Дээшээ харахдаа тэр бул чулуу нь хичнээн асар том байсан ч түүнийг өнхрүүлэн зайлуулсныг тэд харжээ. Тэд булшинд ортол баруун талд нь цагаан нөмрөг нөмөрсөн нэгэн залуу сууж байхыг хараад гайхлаа. Тэр тэдэнд —Бүү гайх. Та нар цовдлогдсон Назарын Есүсийг хайж байгаа. Тэр амилсан, Тэр энд байхгүй. Харагтун, Түүнийг тавьсан газар энэ байна. Харин явж, Түүний шавь нар болон Петрт “Есүс та нараас өмнө Галил уруу явна. Яг л айлдсаных нь дагуу та нар тэнд Түүнийг харах болно” гэж хэлээрэй гэлээ.

Хуваалцах
МАРK 16 унших

МАРK 16:1-7 Ариун Библи 2013 (АБ2013)

Амралтын өдөр өнгөрөхөд Магдалын Мариа, Иаковын эх Мариа, Саломе нар ирж, Түүнийг тослохоор анхилуун үнэртэн худалдаж авчээ. Долоо хоногийн эхний өдөр маш эрт, нар мандахад тэд булшинд хүрч ирэв. Тэд өөр хоорондоо —Тэр бул чулууг булшны амнаас хэн бидэнд өнхрүүлж өгөх билээ? гэж ярилцаж байв. Дээш харахдаа тэр бул чулуу хэдийгээр асар том байсан ч түүнийг өнхрүүлэн зайлуулсныг тэд харжээ. Тэд булшинд ортол баруун талд нь цагаан нөмрөг нөмөрсөн нэгэн залуу сууж байхыг хараад гайхлаа. Тэр тэдэнд —Бүү гайх. Цовдлогдсон, Назарын Есүсийг та нар хайж байгаа. Тэр амилсан, Тэр энд байхгүй. Харагтун, Түүнийг тавьсан газар энэ байна. Харин явж, Түүний шавь нарт болон Петрт “Тэр та нараас түрүүнд Галил уруу явсан тул айлдсаных нь дагуу тэнд та нар Түүнийг харах болно” гэж хэл гэв.

Хуваалцах
МАРK 16 унших