МАРK 14:42-47
МАРK 14:42-47 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бос, явцгаая. Харагтун, Намайг бариулах хүн ойртон байна гэлээ. Түүнийг айлдаж байх зуур, тэр даруй арван хоёрын нэг болох Иудас ахлах тахилч нар, хуулийн багш нар болон ахлагчдаас илд, шийдэмтэй бөөн хүмүүсийг дагуулан хүрч ирэв. Түүнээс урваж байсан нэгэн нь тэдэнд —Би хэнийг үнсэнэ, Тэр нь мөн. Түүнийг барьж, хамгаалалттайгаар авч яв гэж хэлсэн байлаа. Иудас ирээд, тэр даруй Есүс уруу очиж, «Рабби!» гээд Түүнийг үнсэв. Тэд Түүнийг барин, баривчиллаа. Гэтэл дэргэд нь зогсогсдоос нэг нь илдээ сугалж тэргүүн тахилчийн боолыг цохиж, чихийг нь тас цавчсан байлаа.
МАРK 14:42-47 Ариун Библи 2013 (АБ2013)
Бос, явцгаая. Харагтун, Намайг бариулагч айсуй гэлээ. Түүнийг ийн ярьж байх зуур, арван хоёрын нэг Иудас ахлах тахилч нар, хуулийн багш нар болон ахлагчдын илгээсэн илд шийдэмтэй бөөн хүний хамт даруй хүрч ирэв. Түүнээс урвасан нэгэн тэдэнд —Хэнийг би үнсэнэ, Тэр нь мөн. Түүнийг барьж, хамгаалалттай авч яв гэж дохио өгсөн байлаа. Иудас ирээд даруй Есүс уруу очиж «Рабби!» гээд Түүнийг үнсэв. Тэд Түүнийг гараараа зууран авч баривчлав. Гэтэл дэргэд нь зогсогсдын нэг нь илдээ сугалаад тэргүүн тахилчийн зарцыг цохиж, чихийг нь тас цавчжээ.