МАРK 14:32-39
МАРK 14:32-39 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэд Гетсемани гэдэг газар ирэв. Есүс шавь нартаа —Намайг залбирах зуур энд сууцгааж бай гээд, Тэр Өөрийн хамт Петр, Иаков, Иохан нарыг авч явав. Есүс ихэд зовж, шаналж эхлэв. Есүс тэдэнд —Сэтгэл минь үхтлээ шаналж байна. Энд үлдээд, сэргэг бай гэв. Есүс тэднээс жаахан цаашаа яваад, газар унаж, хэрэв боломжтой бол тэрхүү цаг Өөрийнх нь хажуугаар өнгөрсөн байхын тулд залбирав. Есүс —Аав аа, Эцэг минь! Танд бүх юм боломжтой. Энэ аягыг Надаас зайлуулаач. Гэвч Миний хүсэж байгааг бус, харин Та юу хүсэж байгаагаа үйлд гэлээ. Есүс ирж, тэдний унтаж байхыг хараад, Петрт —Симон, чи унтаж байна уу? Ганцхан цаг сэрүүн байж чи чадсангүй юу? Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс нь хүсэж байна, харин махан бие сул дорой гэлээ. Есүс дахин явж, өмнөх үгээ хэлэн залбирав.
МАРK 14:32-39 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэд Гетсемани гэдэг газар ирэхэд Есүс шавь нартаа —Намайг залбирах зуур энд сууцгааж бай гээд, Тэр Петр, Иаков, Иохан нарыг авч явав. Тэгээд түгшиж, шаналж эхлэв. Тэгээд тэдэнд —Сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд, сэргэг байцгаа гэжээ. Есүс жаахан цааш яваад, газар унаж, хэрэв боломжтой бол тэрхүү цаг хажуугаар нь өнгөрөхийг залбирав. Есүс —Ааба, Аав аа! Танд бүх юм боломжтой. Надаас энэ аягыг алгасуулаач. Гэвч Миний хүслээр биш, харин Таныхаар болог гэлээ. Есүс ирж, тэдний унтаж байхыг хараад Петрт —Симон, чи унтаж байна уу? Ганц цаг ч сэргэг байж чадсангүй юу? Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс чухамдаа тэсэн ядаж байна, харин махбод дорой юм гэлээ. Есүс дахин явж, өмнөх үгээ хэлэн залбирав.