МАРK 11:20-33

МАРK 11:20-33 Ариун Библи 2013 (АБ2013)

Өглөөгүүр тэр хавиар өнгөрөхдөө, нөгөө инжрийн мод үндэснээсээ хатсаныг тэд үзэв. Петр санаж —Багш аа, хараач! Таны хараасан инжрийн мод хатчихаж гэхэд Есүс тэдэнд хариулан —Бурханд итгэгтүн. Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар энэ ууланд “Дээш өргөгдөж тэнгист хаягд” гэж хэлэхдээ зүрхэндээ эргэлзэлгүй, харин хэлж байгаа чинь бүтнэ гэдэгт итгэвэл энэ нь биелэх болно. Тийм учир Би та нарт хэлье. Та нар юуны төлөө залбиран гуйна, түүнийгээ авсан гэдэгтээ итгэгтүн. Тэгвэл тэр чинь ёсоор болно. Та нар залбиран зогсохдоо хэрэв хэн нэгний эсрэг ямар нэгэн юм чамд байгаа бол уучил. Тэгвэл тэнгэр дэх Эцэг чинь мөн та нарын алдааг уучилна. [Харин та нар эс уучилбал тэнгэр дэх Эцэг чинь мөн та нарын алдааг үл уучилна гэв.] Тэд дахин Иерусалимд ирэв. Есүсийг сүм дотор явж байтал ахлах тахилчид, хуулийн багш нар болон ахлагчид хүрч ирээд, Түүнээс —Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэнэ вэ? Эдгээрийг үйлдэх эрх мэдлийг хэн Танд өгөв? гэж асуухад Есүс тэдэнд —Би та нараас нэг зүйл асууя. Надад хариул. Тэгвэл Би ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэж байгаагаа та нарт хэлье. Иоханы баптисм тэнгэрээс үү, эсвэл хүмүүсээс үү? Надад хариулаадах гэв. Тэд дундаа эргэцүүлэн ярьж —Хэрэв бид “Тэнгэрээс” гэчихвэл Тэр “Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ?” гэнэ. “Хүнээс” гэж хэлэлтэй нь биш гэцгээв. Бүгд л Иоханыг жинхэнэ эш үзүүлэгч гэж үздэг байсан тул тэд ард олноос айж байлаа. Тэгээд тэд Есүст —Бид мэдэхгүй гэж хариулахад нь Есүс —Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлддэгээ та нарт хэлэхгүй гэв.

Хуваалцах
МАРK 11 унших

МАРK 11:20-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

Өглөөгүүр тэр хавиар өнгөрөн явахдаа нөгөө инжрийн мод үндэснээсээ эхлэн хатсаныг тэд үзэв. Петр санаж, —Багш аа, хараач! Таны хараасан инжрийн мод хатчихаж гэхэд Есүс тэдэнд хариулан —Бурханд итгэгтүн. Үнэнээр Би та нарт хэлье. Хэн боловч энэ ууланд хандан “Өргөгдөж тэнгист хаягдагтун” гэж хэлэхдээ зүрхэндээ эргэлзэлгүй, харин хэлж байгаа нь бүтнэ гэдэгт итгэвэл тэр чинь ёсоор болно. Тийм учир Би та нарт хэлье. Та нар юуны төлөө залбирч, гуйж байна, түүнийгээ авсан гэдэгтээ итгэгтүн. Тэгвэл тэр чинь ёсоор болно. Та нар залбиран зогсохдоо, хэрэв хэн нэгний эсрэг ямар нэгэн юм чамд байгаа бол уучил. Тэгвэл тэнгэр дэх Эцэг чинь мөн та нарын хилэнцийг уучлах болно. [Харин хэрвээ та нар уучлахгүй бол, тэнгэр дэх Эцэг чинь мөн та нарын хилэнцийг уучлахгүй гэв]. Тэд дахин Иерусалимд ирэв. Есүсийг сүм дотор явж байтал нь ахлах тахилч нар, хуулийн багш нар болон ахлагчид Түүн уруу хүрч ирээд, Түүнээс —Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэнэ вэ? Эдгээрийг үйлдэх эрх мэдлийг хэн Танд өгөв? гэж асуухад, Есүс тэдэнд —Та нараас Би нэг юм асууя. Та нар Надад хариул. Тэгвэл ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэж байгаагаа Би та нарт хэлэх болно. Иоханы баптисм тэнгэрээс үү, эсвэл хүнээс ирсэн үү? Надад хариулаач гэв. Тэд өөр хоорондоо —Хэрэв бид “Тэнгэрээс” гээд хэлчихвэл, Тэр “Тэгвэл яагаад та нар түүнд итгээгүй юм бэ?” гэж хэлнэ дээ. Харин “Хүнээс” гэж хэлбэл... гэж ярилцав. Тэд хурсан олноос айж байлаа. Учир нь бүх хүн Иоханыг эш үзүүлэгч гэж үздэг байсан юм. Тэгээд тэд Есүст —Бид мэдэхгүй гэж хариулахад нь Есүс —Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэж байгаагаа та нарт хэлэхгүй гэв.

Хуваалцах
МАРK 11 унших