МАРK 11:12-14
МАРK 11:12-14 Ариун Библи 2013 (АБ2013)
Маргааш нь тэднийг Бетанаас гарах үед Есүс өлсжээ. Тэгээд навчирхаг инжрийн модыг холоос харж, модноос юм олж юу магад гээд явлаа. Тэр очоод, навчнаас өөр юу ч олсонгүй. Учир нь инжрийн цаг болоогүй байв. Есүс тэр модонд —Чамаас хэн ч хэзээ ч дахиж жимс бүү идэг! гэв. Шавь нар нь сонсож байлаа.
МАРK 11:12-14 Ариун Библи, 2004 (АБ2004)
Маргааш нь тэднийг Бетанаас гарах үед Есүс өлсжээ. Тэгээд холоос навчит инжрийн модыг харж, модноос юм олж юу магад гээд явлаа. Тэр хүрч ирээд навчнаас өөр юу ч олсонгүй. Учир нь инжрийн улирал болоогүй байв. Есүс тэр модонд —Чамаас хэн ч хэзээ ч дахиж жимс бүү идэг! гэв. Шавь нар нь сонсож байлаа.