МАРK 10:46-52

МАРK 10:46-52 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэд Иериход ирэв. Есүс Өөрийн шавь нар болоод олон түмний хамт Иерихогоос гарч явтал Тимайн хүү Бартимай гэгч сохор гуйлгачин замын хажууд сууж байв. Назарын Есүс явж байгааг тэр дуулаад —Давидын хүү Есүс ээ, намайг өршөөгөөч гэж хашхирч эхлэв. Олон хүн дуугүй бай хэмээн түүнд хатуу хэлсэн боловч тэр харин ч бүр —Давидын хүү, намайг өршөөгөөч гэж улам их хашхирсаар байв. Есүс зогсон —Түүнийг нааш дууд гэлээ. Тэд сохор эрийг дуудаж, түүнд —Зоригтой бай, бос. Тэр чамайг дуудаж байна гэв. Тэр гадуур хувцсаа тайлж хаяад үсрэн босож, Есүс уруу очив. Есүс түүнд —Чиний төлөө юу хийж өгөхийг чи Надаас хүсэж байна вэ? гэхэд, сохор эр Түүнд —Рабуни (Багш гэсэн утгатай), би дахин хараатай болмоор байна гэжээ. Есүс түүнд —Яв. Итгэл чинь чамайг эдгээлээ гэж айлдахад өнөөх хүн тэр даруй дахин хараа орж, замаар Есүсийг дагалаа.

Хуваалцах
МАРK 10 унших

МАРK 10:46-52 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэд Иериход ирэв. Есүс шавь нартайгаа болоод үй олонтой Иерихогоос гарч явтал Тимайн хүү Бартимай гэгч сохор гуйлгачин замын хажууд сууж байв. Назарын Есүс явж байгааг тэр дуулаад —Давидын хүү Есүс ээ, намайг өршөөгөөч гэж хашхирч эхлэв. Түүнийг дуугүй бай гэж олноороо зандарсан боловч тэр харин бүр —Давидын хүү, намайг өршөөгөөч гэж улам их хашхирсаар байв. Есүс зогсон —Түүнийг дууд гэлээ. Тэд сохрыг дуудаж түүнд —Зоригтой бай, бос. Тэр чамайг дуудаж байна гэв. Тэр гадуур хувцсаа хаяад, үсрэн босож Есүс уруу очив. Есүс түүнд —Өөрсдийнхөө төлөө юу хийлгэхийг Надаас хүснэ вэ? гэхэд сохор эр Түүнд —Рабуни, (Багш гэсэн утгатай) намайг дахин хардаг болгооч гэв. Есүс түүнд —Яв. Итгэл чинь чамайг эдгээлээ гэсэнд тэрээр тэр даруй дахин хараа орж, Есүсийг замд нь дагалаа.

Хуваалцах
МАРK 10 унших