МАРK 10:17-21
МАРK 10:17-21 Ариун Библи, 2004 (АБ2004)
Түүнийг аян замдаа гарч явахад нь нэгэн хүн гүйн ирж, Түүний өмнө сөгдөж —Сайн Багш аа, мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх вэ? гэж асуув. Есүс түүнд —Чи яагаад Намайг сайн гэж дуудна вэ? Бурханаас өөр хэн ч сайн биш. “Хүн бүү ал, бүү завхайр, бүү хулгайл, бүү худал гэрчил, бүү мэхэл, эцэг эхээ хүндэл” гэсэн хуулиудыг чи мэднэ шүү дээ гэсэнд, тэр Түүнд —Багш аа, энэ бүгдийг би бага залуугаасаа л сахисан гэв. Есүс түүнийг ширтэн харж, хайрлан —Чамд нэг л юм дутаж байна. Явж, өөрийн бүх өмчөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт баялагтай болно. Тэгээд ирж, Намайг дага гэж айлдав.
МАРK 10:17-21 Ариун Библи 2013 (АБ2013)
Түүнийг аян замдаа гарч явахад нь нэгэн хүн гүйн ирж өмнө нь сөгдөөд —Сайн Багш аа, мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх вэ? гэж асуув. Есүс түүнд —Чи яагаад Намайг сайн гэж дуудна вэ? Бурханаас өөр хэн ч сайн биш. “Чи хүн бүү ал, чи бүү завхайр, чи бүү хулгайл, чи худал хуурмаг бүү гэрчил, чи бүү мэхэл, эцэг эхээ хүндэл” гэсэн тушаалуудыг чи мэднэ шүү дээ гэсэнд тэр Түүнд —Багш аа, энэ бүхнийг би бага залуугаасаа л сахисан гэв. Есүс түүнийг ширтэн харж, хайрлан —Чамд нэг л юм дутаж байна. Явж, өөрийн гэсэн бүхнээ зарж, ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ.