МАРK 10:1-12

МАРK 10:1-12 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэгээд Тэрээр тэр газрыг орхиж, Иорданы чанад Иудейн нутагт ирэв. Дахиад л үй олноороо Түүн дээр цуглахад, Тэр заншсанаараа тэдэнд заав. Хэсэг фарисайчууд ирээд, Түүнийг сорьж —Хүн эхнэрээсээ салж болох уу? гэж асуухад Есүс хариуд нь тэдэнд —Мосе та нарт юу гэж тушаасан бэ? гэсэнд тэд —Цуцлалтын бичиг үйлдээд, салахыг Мосе зөвшөөрсөн шүү дээ гэв. Гэтэл Есүс тэдэнд —Зүрхний чинь хатуугаас болж тэр та нарт ийм тушаал бичсэн юм. Харин бүтээлийн эхнээс Бурхан хүмүүсийг эр, эмээр бүтээсэн. Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болдог. Тиймд тэд цаашид хоёр бус, харин нэг махбод юм. Иймээс Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг гэлээ. Айлд байхдаа шавь нар нь энэ тухай дахиад л Түүнээс асуув. Есүс тэдэнд —Хэн эхнэрээсээ салж, өөр нэгтэй гэрлэнэ, тэр эхнэрийнхээ өмнө завхайрсан болно. Эхнэр нь нөхрөөсөө салж, өөр нэгтэй гэрлэвэл тэр эм завхайрсан болно гэв.

Хуваалцах
МАРK 10 унших

МАРK 10:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэгээд Тэр босож тэндээсээ Иудейн нутаг болон Иорданы чанадад очив. Дахиад л үй олон хүн Түүн уруу цуглахад, Тэр Өөрийн заншсан ёсоороо тэднийг сургаж эхлэв. Хэдэн фарисайчууд ирж, Есүсийг сорьж, эр хүн эхнэрээсээ салах нь хуульд таарах эсэхийг асуужээ. Есүс хариуд нь тэдэнд —Мосе та нарт юу гэж тушаасан бэ? гэсэнд, тэд —Салалтыг гэрчилсэн бичиг үйлдээд эхнэрээсээ салж болохыг Мосе эр хүнд зөвшөөрсөн шүү дээ гэв. Гэтэл Есүс —Та нарын зүрх чинь хатуу тул Мосе та нарт тийм хууль бичиж өгсөн юм. Харин бүтээлийн эхнээс Бурхан хүмүүсийг эр, эмээр бүтээсэн. Тийм учраас эр хүн эцэг, эхээ орхиж [эхнэртэйгээ нэгдэнэ]. Хоёул нэг бие болно. Тэд цаашдаа хоёр биш харин нэг махан бие мөн. Тиймээс Бурханы хамтад нь холбосон юмыг хэн ч бүү салгаг гэлээ. Айлд байхдаа шавь нар нь энэ тухай дахиад л Түүнээс асуув. Есүс тэдэнд —Эхнэрээсээ салж, өөр эмэгтэйтэй гэрлэгч хэн ч эхнэрийнхээ өмнө завхайрсан болно. Хэрэв эхнэр нь нөхрөөсөө салж, өөр эрэгтэйтэй гэрлэвэл, тэр эм завхайрсан болно гэв.

Хуваалцах
МАРK 10 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна