МАРK 1:9-15
МАРK 1:9-15 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэр өдрүүдэд Есүс Галилын Назар хотоос ирж, Иордан голд Иоханаас баптисм хүртжээ. Голын уснаас гарч ирсэн тэр даруй тэнгэр заагдан, Сүнс тагтаа мэт Өөр дээр нь буухыг Есүс үзэв. Тэнгэрээс дуу гарч, —Чи Миний хайртай Хүү. Чамд Миний таалал оршдог хэмээв. Тэр даруйд Сүнс Есүсийг цөл уруу явуулав. Есүс Сатанд соригдон цөлд дөч хоног байв. Тэнд Тэр зэрлэг амьтдын хамт байсан бөгөөд тэнгэр элч нар Түүнд үйлчилж байлаа. Иоханыг хоригдсоны дараа Есүс Галилд ирж, Бурханы сайн мэдээг тунхаглан, — Тэр үе биеллээ оллоо. Бурханы хаанчлал ойрхон байна. Гэмшиж, сайн мэдээнд итгэгтүн гэж байлаа.
МАРK 1:9-15 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэр өдрүүдэд Галилын Назар хотоос Есүс ирж, Иордан голд Иоханаас баптисм хүртжээ. Уснаас гарч ирсэн даруйд нь тэнгэр заагдан, Сүнс тагтаа мэт Өөр дээр нь буухыг Тэр үзэв. Тэнгэрээс дуун гарч —Хайрт Хүү минь Чи билээ. Таалал минь Чамд оршдог гэв. Тэр даруй Сүнс Есүсийг цөл уруу гаргав. Есүс Сатанд сориулан цөлд дөч хоног байв. Тэнд Тэр зэрлэг амьтдын дунд байсан бөгөөд тэнгэрэлч нар Түүнд үйлчилж байлаа. Иоханыг баривчлагдсаны дараа Есүс Галилд ирж, Бурханы сайнмэдээг тунхаглан — Тэр цаг биелэлээ оллоо. Бурханы хаанчлал айсуй. Гэмшиж, сайнмэдээнд итгэгтүн гэж байлаа.