МАРK 1:23-27
МАРK 1:23-27 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэр үед тэдний синагогт бузар сүнстэй хүн байжээ. Тэр хүн хашхиран — Назарын Есүс ээ! Бид Танд ямар хамаатай билээ? Та биднийг устгахаар ирэв үү? Таныг хэн болохыг, Бурханы Ариун Нэгэн гэдгийг чинь би мэднэ гэв. Есүс түүнийг буруушааж, —Дуугүй бай. Түүнээс гар гэв. Бузар сүнс тэр хүнийг унагааж татвалзуулаад, чанга дуугаар орилон түүнээс гарав. Бүгд гайхаж өөр хоорондоо —Энэ чинь юу вэ? Эрх мэдэлтэй шинэ сургаал! Тэр бузар сүнснүүдэд хүртэл тушаахад тэд Түүнийг дуулгавартай дагаж байна гэж ярьж байлаа.
МАРK 1:23-27 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэр үед тэдний синагогт бузар сүнстэй нэгэн хүн байв. Тэр хашхиран — Назарын Есүс ээ! Бид Танд ямар хамаатай билээ? Та биднийг устгахаар ирэв үү? Таны хэн болохыг, Бурханы Ариун Нэгэн гэдгийг би мэднэ гэв. Есүс түүнийг зандарч —Дуугүй бай. Түүнээс гар гэв. Бузар сүнс тэр хүнийг унагаж татвалзуулаад, чанга дуугаар орилон түүнээс гарав. Бүгд гайхаж, өөр хоорондоо асуун —Энэ чинь юу вэ? Эрх мэдэлтэй шинэ сургаал байна! Тэр бузар сүнснүүдэд эрх мэдлээр тушаахад тэд Түүнд дуулгавартай байна гэж байлаа.