МАРK 1:1-8

МАРK 1:1-8 Ариун Библи 2013 (АБ2013)

Бурханы Хүү Есүс Христийн сайнмэдээний эхлэл. Эш үзүүлэгч Исаиагийн номд «“Харагтун, Би түрүүнд чинь зарлага элчээ илгээнэ. Тэрээр замыг чинь бэлтгэнэ” гэсэнчлэн Цөлд хашхирагч нэгний дуу нь “Эзэний замыг бэлтгэцгээ, Жимийг нь шулуун болгогтун” гэнэ» гэж бичигджээ. Баптисч Иохан цөлд гарч ирэн, баптисм хүртээж, нүгэл уучлагдах гэмшлийн баптисмыг тунхаглаж байлаа. Бүх Иудей нутгийнхан, Иерусалимынхан бүгд түүн дээр очоод, нүглээ улайн, Иордан голд түүгээр баптисм хүртэж байв. Иохан тэмээний хялгасан хувцастай агаад бүсэлхийдээ суран бүстэй аж. Тэрээр царцаа, зэрлэг зөгийн бал иддэг байв. Тэр тунхаглахдаа —Харин Надаас илүү хүчирхэг Нэгэн миний араас ирж байна. Би бөхийж Түүний шаахайн үдээсийг ч тайлах үнэ хүндгүй. Би та нарт усаар баптисм хүртээсэн, харин Тэр та нарт Ариун Сүнсээр баптисм хүртээнэ гэв.

Хуваалцах
МАРK 1 унших

МАРK 1:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

[Бурханы Хүү] Есүс Христийн сайн мэдээний эхлэл. Эш үзүүлэгч Исаиагийн номд бичигдэхдээ «Харагтун. Би Чиний өмнө замыг чинь бэлдэх элчээ илгээнэ. Цөлд хашхирагч нэгний дуу “ЭЗЭНий замыг бэлтгэгтүн, Түүний замыг шулуун болгогтун” гэнэ» гэсэнчлэн баптисм хүртээгч Иохан цөлд ирж, нүглийн уучлалын төлөөх гэмшлийн баптисмыг тунхаглаж байв. Бүх Иудей нутгийнхан, Иерусалимын бүх хүн Иохан уруу очиж нүглээ хүлээн зөвшөөрч, Иордан голд түүнээс баптисм хүртэж байлаа. Иохан тэмээний ноосон хувцас өмсөж, суран бүс бүсэлжээ. Тэр царцаа, зэрлэг зөгийн балаар хооллодог байжээ. Тэр тунхаглаж —Надаас хүчирхэг Нэгэн араас минь ирж байна. Би доош бөхийж, Түүний шаахайн сурыг тайлах нь зохисгүй. Би та нарт усаар баптисм хүртээсэн, харин Тэр та нарт Ариун Сүнсээр баптисм хүртээнэ гэв.

Хуваалцах
МАРK 1 унших