МАТАЙ 9:9-13
МАТАЙ 9:9-13 Ариун Библи, 2004 (АБ2004)
Есүс тэндээс гарч өнгөрөхдөө татварын газар Матай гэгч хүний сууж байхыг харав. Тэр түүнд —Намайг дага гэхэд тэр босож, Түүнийг дагалаа. Есүсийг айлд ширээнд тухлан байтал олон татвар хураагчид, нүгэлтнүүд ирээд, Есүс болон Түүний шавь нартай хамт идэж байв. Үүнийг харсан фарисайчууд Түүний шавь нарт —Яагаад танай багш татвар хураагчид болон нүгэлтнүүдтэй хамт хооллож байдаг билээ? гэжээ. Харин Есүс үүнийг сонсоод —Эмч эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст хэрэгтэй. Харин явж, “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар учиртайг мэд. Учир нь Би зөвт хүмүүсийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэв.
МАТАЙ 9:9-13 Ариун Библи 2013 (АБ2013)
Есүс тэндээс гарч явангаа, татварын газар суух Матай гэгч хүнийг харав. Тэр түүнд —Намайг дага гэсэнд тэр босож, Түүнийг дагалаа. Есүсийг айлд ширээнд тухлан байтал, татвар хураагч, нүгэлтнүүд олноороо ирж, Есүс ба шавь нарынх нь хамт тухлан суув. Үүнийг харсан фарисайчууд шавь нарт нь —Яахаараа танай багш татвар хураагч нар ба нүгэлтнүүдийн хамт хооллож байдаг билээ? гэжээ. Харин Есүс үүнийг сонсоод —Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй. Харин явж “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар учиртайг мэд. Учир нь Би зөвтийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэв.