МАТАЙ 9:1-17
МАТАЙ 9:1-17 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэр завинд сууж, туулан явсаар Өөрийнхөө хотод ирлээ. Үзэгтүн, нэгэн саа өвчтөнийг дэвсгэртэй нь Түүнд авчрахад Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтөнд —Хүү минь, зоригтой бай. Нүгэл чинь уучлагдсан гэв. Үзэгтүн, хуулийн багш нарын зарим нь —Бурханыг энэ доромжилж байна хэмээн боджээ. Есүс тэдний бодлыг мэдээд —Юунд та нар зүрхэндээ ёрын мууг бодно вэ? “Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх эсвэл “Босоод алх” гэж хэлэхийн аль нь амархан бэ? Харин Хүний Хүү газар дээр нүглийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд, Тэрээр саа өвчтөнд —Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэсэнд мөнөөх нь босож, гэрийнхээ зүг явлаа. Харин хурсан олон үүнийг хараад айн сүрдэж, хүнд ийм эрх мэдэл өгсөн Бурханыг алдаршуулав. Есүс тэндээс гарч явангаа, татварын газар суух Матай гэгч хүнийг харав. Тэр түүнд —Намайг дага гэсэнд тэр босож, Түүнийг дагалаа. Есүсийг айлд ширээнд тухлан байтал, татвар хураагч, нүгэлтнүүд олноороо ирж, Есүс ба шавь нарынх нь хамт тухлан суув. Үүнийг харсан фарисайчууд шавь нарт нь —Яахаараа танай багш татвар хураагч нар ба нүгэлтнүүдийн хамт хооллож байдаг билээ? гэжээ. Харин Есүс үүнийг сонсоод —Эмч эрүүлд нь бус, өвчтэйд нь хэрэгтэй. Харин явж “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар учиртайг мэд. Учир нь Би зөвтийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэв. Дараа нь Иоханы шавь нар Түүн дээр ирж —Бид нар бас фарисайчууд байнга мацаг барьдаг. Харин Таны шавь нар яагаад мацаг барьдаггүй юм бэ? гэхэд Есүс тэдэнд хэлсэн нь —Шинэ хүргэний бараа бологчид хүргэнтэйгээ хамт байхдаа гашуудаж болно гэж үү? Гэвч хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэгэхэд тэд мацаг барина. Хэн ч хуучин дээлэн дээр агчаагүй даавуугаар нөхөөс тавьдаггүй. Тэгвэл нөхөөс дээлийг таталдуулж бүр ихээр урна. Шинэ дарсыг хуучин туламд хийдэггүй. Тэгвээс тулам зад үсэрч дарс асгаран, тулам ч сүйднэ. Харин шинэ дарсыг шинэ туламд хийдэг. Ингэвэл аль аль нь хэвээрээ байх болно.
МАТАЙ 9:1-17 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэр завинд сууж, гатлан явсаар Өөрийн хотдоо ирлээ. Хүмүүс саа өвчтэй нэгэн хүнийг дэвсгэртэй нь Түүн уруу авчрахад, Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтэй хүнд —Хүү минь, зоригтой бай. Нүгэл чинь уучлагдсан гэв. Хуулийн багш нарын зарим нь —Энэ хүн Бурханыг доромжилж байна хэмээн боджээ. Есүс тэдний бодлыг мэдээд, —Та нар зүрх сэтгэлдээ юунд бузар мууг бодно вэ? “Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх, эсвэл “Босоод алх” гэж хэлэхийн аль нь амархан бэ? Харин Хүний Хүү газар дээр нүглийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд, Тэрээр саа өвчтэй хүнд —Бос, дэвсгэрээ аваад, гэртээ харь гэсэнд, мөнөөх хүн босож гэрийн зүг явлаа. Харин олон түмэн үүнийг хараад, айн сүрдэж, хүнд ийм эрх мэдэл өгсөн Бурханыг алдаршуулав. Есүс тэндээс гарч өнгөрөхдөө татварын газар Матай гэгч хүний сууж байхыг харав. Тэр түүнд —Намайг дага гэхэд тэр босож, Түүнийг дагалаа. Есүсийг айлд ширээнд тухлан байтал олон татвар хураагчид, нүгэлтнүүд ирээд, Есүс болон Түүний шавь нартай хамт идэж байв. Үүнийг харсан фарисайчууд Түүний шавь нарт —Яагаад танай багш татвар хураагчид болон нүгэлтнүүдтэй хамт хооллож байдаг билээ? гэжээ. Харин Есүс үүнийг сонсоод —Эмч эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст хэрэгтэй. Харин явж, “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар учиртайг мэд. Учир нь Би зөвт хүмүүсийг бус, харин нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэв. Дараа нь Иоханы шавь нар Түүн дээр ирж, —Яагаад фарисайчууд болоод бид мацаг барьдаг, харин Таны шавь нар мацаг барьдаггүй юм бэ? гэж асуухад, Есүс тэдэнд хэлсэн нь —Шинэ хүргэний бараа бологчид хүргэнтэйгээ хамт байхдаа гашуудаж болохгүй биз дээ? Гэвч хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэгэхэд тэд мацаг барина. Ер нь хэн ч хуучин дээлэн дээр агчаагүй даавуугаар нөхөөс тавихгүй. Тэгвэл нөхөөс дээлийг таталдуулж бүр ихээр урна. Хүмүүс шинэ дарсыг хуучин тулманд хийдэггүй. Тэгвээс тулам сад тавьж, дарс асгарч, тулам хэрэггүй болно. Харин тэд шинэ дарсыг шинэ тулманд хийвэл аль аль нь хэвээрээ байх болно.