МАТАЙ 8:5-13

МАТАЙ 8:5-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

Есүсийг Капернаумд ороход нь нэгэн зуутын дарга Түүн дээр ирээд, Түүнээс гуйж, — Эзэн, зарц маань саа өвчин тусаад, гэртээ хэвтэж, сүрхий өвдөн шаналж байна гэхэд Есүс —Би очиж, түүнийг эдгээе гэж хэлэв. Харин зуутын дарга —Эзэн, би Таныг гэртээ аваачих зохистой хүн биш ээ. Харин үг хэлээч, тэгвэл зарц маань эдгэрнэ. Би ч мөн эрх мэдэл дор байдаг хүн. Миний дор цэргүүд бий. Би нэгэнд нь “Яв” гэхэд тэр явдаг, нөгөөд нь “Ир” гэхэд тэр ирдэг. Боолдоо “Үүнийг хий” гэхэд тэр хийдэг гэж хариулав. Есүс үүнийг сонсоод ихэд гайхаж, дагаж явсан хүмүүст —Үнэнээр Би та нарт хэлье. Би ийм агуу итгэлийг Израильд хэнээс ч олоогүй юм байна. Та нарт Би хэлье. Дорноос хийгээд өрнөөс олон хүн ирж тэнгэрийн хаанчлалд Абрахам, Исаак, Иаковтай хамт ширээнд сууна. Харин хаанчлалын хөвгүүд гаднах харанхуйд хаягдаж, тэндээ уйлж, шүдээ хавирах болно гэв. Тэгээд Есүс зуутын даргад —Замаараа яв. Чиний итгэсэнчлэн болог гэхэд яг тэр цагт зарц нь эдгэрчээ.

Хуваалцах
МАТАЙ 8 унших

МАТАЙ 8:5-13 Ариун Библи 2013 (АБ2013)

Есүсийг Капернаумд явж ороход нэгэн зуутын дарга Түүн дээр ирээд, Түүнээс гуйж — Эзэнтээн, зарц минь саа өвчин тусаж гэртээ хэвтээд сүрхий өвдөж шаналж байна гэхэд Есүс —Би очиж, түүнийг эдгээе гэж хэлэв. Харин зуутын дарга —Эзэнтээн, би Таныг дээвэр дороо оруулах зохистой нь биш ээ. Харин үг л хэлээч, тэгвэл зарц минь эдгэрнэ. Би ч мөн эрх мэдэл дор байдаг хүн. Миний дор цэргүүд бий. Би нэгэнд нь “Яв” гэхэд тэр явдаг. Нөгөөд нь “Ир” гэхэд тэр ирдэг. Зарцдаа “Үүнийг хий” гэхэд тэр хийдэг гэж хариулав. Есүс үүнийг сонсоод гайхаж, дагаж явсан олонд —Үнэнээр Би та нарт хэлье. Би ийм агуу итгэлийг Израильд хэнээс ч олоогүй юм байна. Би та нарт хэлье. Дорноос хийгээд өрнөөс олноороо ирцгээж, тэнгэрийн хаанчлалд Абрахам, Исаак, Иаковтай хамт ширээнд тухлах болно. Харин хаанчлалын хөвгүүд гаднах харанхуйд хаягдана. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй гэв. Тэгээд Есүс зуутын даргад —Яв, чиний итгэсэнчлэн болог гэх яг тэр цагт зарц нь эдгэрчээ.

Хуваалцах
МАТАЙ 8 унших