МАТАЙ 5:5-9
МАТАЙ 5:5-9 Ариун Библи 2013 (АБ2013)
Дөлгөөнчүүл ерөөлтэй еэ! Тэд дэлхийг өвлөх болно. Зөвт байдлын төлөө өлсөж, цангагсад ерөөлтэй еэ! Тэд цатгагдах болно. Энэрэнгүйчүүл ерөөлтэй еэ! Тэд өршөөл энэрлийг хүртэх болно. Зүрхэндээ цэвэр ариун байгсад ерөөлтэй еэ! Тэд Бурханыг харах болно. Амар тайвныг тогтоогсод ерөөлтэй еэ! Тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно.
Хуваалцах
МАТАЙ 5 уншихМАТАЙ 5:5-9 Ариун Библи, 2004 (АБ2004)
Дөлгөөн хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд дэлхийг өвлөн авах болно. Зөвт байдлын төлөө өлсөж цангагч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд хангалуун болох болно. Энэрэнгүй хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд өршөөл энэрлийг хүртэх болно. Зүрхэн дотроо цэвэр ариун байгч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд Бурханыг харах болно. Амар тайвныг тогтоогч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно.
Хуваалцах
МАТАЙ 5 унших