МАТАЙ 5:1-6
МАТАЙ 5:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)
Есүс олон түмнийг хараад, уул өөд гарав. Түүнийг суусны дараа шавь нар нь Түүн дээр ирлээ. Тэр ам нээн, тэдэнд сургаж эхлэв. — Сүнсэн дотроо ядуу хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм. Гашуудаж буй хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд тайвшрал авах болно. Дөлгөөн хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд дэлхийг өвлөн авах болно. Зөвт байдлын төлөө өлсөж цангагч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд хангалуун болох болно.
МАТАЙ 5:1-6 Ариун Библи 2013 (АБ2013)
Есүс түмэн олныг хараад, уул өөд гаран суухад шавь нар нь Түүн дээр ирлээ. Тэр ам нээн тэдэнд сургамжилж хэлэхдээ: Сүнсэндээ ядуус ерөөлтэй еэ! Тэнгэрийн хаанчлал тэднийх юм. Гашуудагсад ерөөлтэй еэ! Тэд тайвшрал авах болно. Дөлгөөнчүүл ерөөлтэй еэ! Тэд дэлхийг өвлөх болно. Зөвт байдлын төлөө өлсөж, цангагсад ерөөлтэй еэ! Тэд цатгагдах болно.