МАТАЙ 4:12-17
МАТАЙ 4:12-17 Ариун Библи 2013 (АБ2013)
Иохан баривчлагдсаныг Есүс сонсоод Галил тийш зайлан одов. Тэр Назарыг орхиж, Зебулун ба Нафтали мужийн нуурын дэргэдэх Капернаумд очиж суурьшив. Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар хэлүүлсэн нь биелэгдсэн хэрэг бөгөөд «Тэнгис хүрэх зам дээрх Зебулун нутаг ба Нафталийн нутаг, Иорданы чанад, Харийнхны Галил аа Харанхуйд суугч ард түмэн их гэрлийг үзэв. Үхлийн сүүдэрт нутагт суугчдын дээр гэрэл тусав» гэсэн юм. Тэр цагаас эхлэн Есүс —Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй гэж тунхаглаж эхлэв.
МАТАЙ 4:12-17 Ариун Библи, 2004 (АБ2004)
Есүс Иоханыг баривчлагдсаныг сонсоод, Галил уруу буцлаа. Тэр Назарыг орхиж, Зебулун болоод Нафталийн мужийн нуурын эрэг дэх Капернаумд ирж суурьшив. Энэ нь эш үзүүлэгч Исаиагаар хэлүүлсэн нь биелэгдсэн бөгөөд «Иорданы чанад тэнгис хүрэх зам дээрх Зебулуны болоод Нафталийн нутаг, харь үндэстнүүдийн Галил, харанхуйд суугч хүмүүс агуу их гэрлийг харж, үхлийн нутагт ба сүүдэрт суугчдын дээр гэрэл тусав» гэсэн юм. Тэр цагаас эхлэн Есүс —Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэж тунхаглаж эхлэв.