МАТАЙ 3:1-6
МАТАЙ 3:1-6 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэр өдрүүдэд баптисч Иохан Иудейн цөлд гарч ирэн, тунхаглахдаа — Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй гэж байлаа. Яг түүний тухай эш үзүүлэгч Исаиа «Цөлд хашхирагч нэгний дуу нь “Эзэний замыг бэлтгэцгээ, Жимийг нь шулуун болгогтун” гэнэ» гэсэн байдаг. Иохан тэмээний хялгасан хувцас өмссөн агаад бүсэлхийдээ суран бүстэй аж. Түүний хоол хүнс нь царцаа, зэрлэг зөгийн бал байв. Тэгэхэд Иерусалим ба хамаг Иудей мөн Иордан хавийн бүх нутгийнхан түүн дээр очоод, нүглээ улайн, Иордан голд түүгээр баптисм хүртэж байв.
МАТАЙ 3:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэр өдрүүдэд баптисм хүртээгч Иохан ирж, Иудейн цөлд сургаал айлдаж, — Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэж байлаа. Яг түүний тухай эш үзүүлэгч Исаиа «Цөлд хашхирагч нэгний дуу, “Эзэний замыг бэлтгэцгээ, Түүний замыг шулуун болгоцгоо” гэнэ» гэжээ. Иохан тэмээний ноосон дээл өмсөж, суран бүс бүсэлсэн байв. Хоол хүнс нь царцаа, зэрлэг зөгийн бал байсан аж. Тэгэхэд иерусалимынхан, бүх Иудей мөн Иордан хавийн бүх газар нутгийнхан түүн уруу ирж байлаа. Тэд нүглээ улайгаад, Иордан голд түүгээр баптисм хүртэж байв.