МАТАЙ 28:1-20

МАТАЙ 28:1-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

Амралтын өдрийн дараа долоо хоногийн эхний өдөр үүрээр Магдалын Мариа болон нөгөө Мариа нар булшийг үзэхээр ирэв. Харагтун, маш хүчтэй газар хөдлөлт болжээ. Учир нь Эзэний тэнгэр элч тэнгэрээс буун ирж чулууг зайлуулаад дээр нь суужээ. Түүний дүр аянга лугаа адил хувцас нь цас шиг цагаан байв. Харуулууд түүнээс айн чичирч, үхсэн мэт болжээ. Тэгтэл тэнгэр элч эмэгтэйчүүдэд —Бүү ай. Загалмайд цовдлогдсон Есүсийг хайж байгааг чинь би мэдэж байна. Тэр энд байхгүй. Учир нь хэлж байснаараа Тэр амилсан. Ирэгтүн. Түүний хэвтэж байсан газрыг үзэгтүн. Хурдан очиж, шавь нарт нь “Тэр үхэгсдээс амилжээ. Тэр та нараас түрүүнд Галилд хүрэх тул та нар тэнд Түүнийг харах болно” гэж хэл. Харагтун. Би та нарт хэллээ гэв. Тэд айдас болон баяр хөөртэйгөөр булшийг хурдан орхиж, шавь нарт нь мэдэгдэхээр гүйлдлээ. Үзэгтүн. Есүс тэдэнтэй уулзаж, —Амар байна уу? гэхэд тэд дөхөн очоод Түүний хөлөөс зуурч, Түүнд мөргөлөө. Тэгээд Есүс тэдэнд —Бүү ай. Явж, ах дүүст маань Галил уруу яв гэж мэдэгд. Тэнд тэд Намайг харах болно гэж айлдлаа. Тэднийг замдаа явж байх зуур харуулуудын зарим нь хотод ирж, ахлах тахилч нарт болсон бүхнийг мэдэгдэв. Тэд ахлагчидтай уулзаад зөвлөлдөн, цэргүүдэд их хэмжээний мөнгө өгөөд, — Та нар “Шавь нар нь шөнө ирээд, биднийг унтаж байх зуур Түүнийг хулгайлчихлаа” гэж хэл. Хэрэв энэ нь захирагчийн сонорт хүрэх юм бол бид ятгаж, та нарыг гайгаас мултална гэжээ. Тэд мөнгийг аваад, заасан ёсоор нь гүйцэтгэв. Энэ түүх иудейчүүдийн дунд энэ өдрийг хүртэл өргөн тархсан байна. Харин арван нэгэн шавь нь Галилын зүг, Есүсийн товлосон уул уруу явав. Тэд Есүсийг хармагцаа Түүнд мөргөлөө. Харин зарим нь эргэлзэж байлаа. Есүс ойртон ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.

Хуваалцах
МАТАЙ 28 унших

МАТАЙ 28:1-20 Ариун Библи 2013 (АБ2013)

Амралтын өдрийн дараа долоо хоногийн эхний өдөр үүрээр Магдалын Мариа болон нөгөө Мариа нар булшийг үзэхээр ирэв. Харагтун, маш хүчтэй газар хөдлөлт болов. Учир нь Эзэний тэнгэрэлч тэнгэрээс буун ирж, чулууг зайлуулаад дээр нь суужээ. Түүний үзэгдэх төрх аянга лугаа адил, хувцас нь цас мэт цагаан байв. Харуулууд түүнээс айн чичирч, үхдэл мэт болжээ. Тэгтэл тэнгэрэлч эмэгтэйчүүдэд —Бүү ай. Цовдлогдсон Есүсийг хайж буйг чинь мэдэж байна. Тэр энд байхгүй. Учир нь хэлснээрээ Тэр амилсан. Ирэгтүн. Түүний хэвтэж байсан газрыг үзэгтүн. Хурдан очиж, шавь нарт нь “Тэр үхэгсдээс амилжээ. Харагтун, Тэр та нараас түрүүнд Галил уруу явсан тул та нар тэнд Түүнийг харах болно” гэж хэл. Үзэгтүн, би та нарт хэллээ гэв. Тэд айдас болон бөөн баяртайгаар булшнаас хурдан зайлж, шавь нарт нь мэдэгдэхээр гүйлдлээ. Харагтун, Есүс тэднийг тосон ирж, —Амар байна уу? гэхэд тэд дөхөж очоод хөлөөс нь зуурч, Түүнд мөргөлөө. Тэгээд Есүс тэдэнд —Бүү ай. Явж, ах дүүст минь Галил уруу яв гэж мэдэгд. Тэнд Намайг тэд харах болно гэж айлдлаа. Тэднийг замдаа явж байх зуур, харагтун, харуулуудын зарим нь хотод ирж, болсон бүхнийг ахлах тахилч нарт мэдэгдэв. Тэд ахлагчидтай чуулж зөвлөлдөөд, цэргүүдэд их мөнгө өгч, — “Шавь нар нь шөнө ирээд, биднийг унтаж байх зуур Түүнийг хулгайлчихлаа” гэж та нар хэл. Захирагчийн сонорт энэ тухай хүрэх юм бол бид ятгаж, та нарыг гайгаас мултална гэв. Тэд мөнгийг аваад, заасан ёсоор нь гүйцэтгэв. Энэ яриа иудейчүүдийн дунд энэ өдрийг хүртэл тархжээ. Харин арван нэгэн шавь нь Галилын зүг, Есүсийн товлосон уул өөд явав. Тэд Есүсийг хараад Түүнд мөргөж, зарим нь харин эргэлзэж байлаа. Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.

Хуваалцах
МАТАЙ 28 унших