МАТАЙ 27:39-44
МАТАЙ 27:39-44 Ариун Библи, 2004 (АБ2004)
Дэргэдүүр нь өнгөрөгсөд толгой сэгсрэн, Түүнийг доромжилж — Сүмийг нурааж, гурав хоногийн дотор барьдаг хүн Чи Өөрийгөө авраач. Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол, загалмайнаасаа буугаач гэцгээж байлаа. Түүнчлэн ахлагч тахилч нар ч хуулийн багш нар болоод ахлагчдын хамт Түүнийг элэглэн дооглож, — Тэр бусдыг аварсан боловч Өөрийгөө аварч чаддаггүй. Тэр бол Израилийн Хаан. Тэр одоо загалмайнаасаа бууг, тэгвэл бид Түүнд итгэнэ. Тэр Бурханд найдаж байсан биз дээ. Хэрэв Бурхан Түүнийг таалдаг юм бол одоо л Түүнийг авраг. Энэ хүн чинь “Би бол Бурханы Хүү” гэсэн биз дээ гэцгээв. Хамт цовдлогдсон дээрэмчид ч Түүнийг мөн доромжилж байлаа.
МАТАЙ 27:39-44 Ариун Библи 2013 (АБ2013)
Дэргэдүүр нь өнгөрөгсөд толгой сэгсрэн Түүнийг доромжилж, — Сүмийг нурааж, гурав хоногийн дотор барьдаг Чи Өөрийгөө авраач. Чи Бурханы Хүү мөн юм бол загалмайнаас буугаач гэцгээж байлаа. Ахлах тахилчид ч хуулийн багш нар болоод ахлагчдын хамт мөн адил элэглэн — Тэр бусдыг аварсан ч Өөрийгөө аварч чадахгүй. Тэр бол Израилийн Хаан. Тэр одоо загалмайнаасаа бууг. Тэгвэл бид Түүнд итгэнэ. Тэр Бурханд найдаж байсан биз дээ. Бурхан Түүнийг таалдаг юм бол одоо л Түүнийг авраг. “Бурханы Хүү бол Би байгаа юм” гээд л байсан биз дээ гэцгээв. Хамт цовдлогдсон дээрэмчид ч Түүнийг бас доромжилжээ.