МАТАЙ 26:47-55

МАТАЙ 26:47-55 Ариун Библи 2013 (АБ2013)

Түүнийг ийн ярьж байх зуур, үзэгтүн, арван хоёрын нэг буюу Иудас нь ахлах тахилч нар болон ард олны ахлагчдын явуулсан илд шийдэмтэй бөөн хүний хамт хүрч ирэв. Түүнээс урвасан нэгэн тэдэнд —Хэнийг би үнсэнэ, Тэр мөн. Түүнийг барь хэмээн дохио өгсөн байлаа. Тэр даруй Есүс уруу очиж «Амар байна уу, Рабби» гээд Түүнийг үнсэв. Есүс түүнд —Анд минь, чи яах гэж ирэв? гэлээ. Тэгээд тэд ирж, Есүсийг гараараа зууран авч баривчлав. Үзэгтүн, Есүстэй хамт байгсдын нэг нь гар сунган илдээ сугалаад, тэргүүн тахилчийн зарцыг цохиж, чихийг нь тас цавчжээ. Есүс түүнд —Илдээ хуйнд нь хий. Илд авагч бүхэн илдээр хөнөөгдөнө. Арван хоёр легионоос олон тэнгэрэлчийг одоо Надад илгээхийг Би Эцэгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу? Энэ нь болох ёстой гэсэн Бичвэр тэгвэл яаж биелэгдэх билээ? гэв. Тэр үед Есүс хурсан олонд —Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан, илд шийдэмтэй ирээ юү? Өдөр бүр та нартай сүмд сууж, зааж байхад минь та нар Намайг бариагүй.

Хуваалцах
МАТАЙ 26 унших

МАТАЙ 26:47-55 Ариун Библи, 2004 (АБ2004)

Түүнийг ийн ярьж байх зуур арван хоёрын нэг болох Иудас ахлагч тахилч нар болон олон түмний ахлагчдаас илд, шийдэмтэй бөөн хүмүүсийг дагуулан хүрч ирэв. Түүнээс урваж байсан нэгэн нь тэдэнд —Би хэнийг үнсэнэ, Тэр нь мөн. Түүнийг барь хэмээн битүү дохио өгчээ. Тэр даруй Есүс уруу очиж, —Амар байна уу, Рабби? гээд Түүнийг үнсэв. Есүс түүнд —Анд минь, чи яах гэж ирэв? гэлээ. Тэгээд тэд ирээд Есүсийг барьж аваад баривчлав. Есүстэй хамт байсан хүмүүсийн нэг нь гараа сунган илдээ сугалаад тэргүүн тахилчийн боолыг цохиж, чихийг нь тас цавчжээ. Есүс түүнд —Илдээ хуйнд нь хий. Илд агсагч бүхэн илдээр хөнөөгдөнө. Арван хоёр легионоос олон тэнгэр элчийг одоохон Өөр уруугаа илгээхээр би Эцгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу? Тэгвэл энэ нь болох ёстой гэсэн Судар яаж биелэгдэх билээ? гэв. Тэр үед Есүс хурсан олонд —Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан илд, шийдэмтэй ирээ юү? Өдөр бүр сүмд байж сургаал заадаг байхад минь та нар Намайг бариагүй.

Хуваалцах
МАТАЙ 26 унших