МАТАЙ 26:36-44

МАТАЙ 26:36-44 Ариун Библи, 2004 (АБ2004)

Есүс тэдний хамт Гетсемани хэмээн нэрлэдэг газар ирж, шавь нартаа —Намайг тэнд очиж залбирах зуур энд сууцгааж бай гээд, Тэр Өөрийн хамт Петр болон Зебедеен хоёр хүүг авч явав. Тэр зовж, шаналж эхлэв. Тэгээд тэдэнд —Сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд, Надтай хамт сэргэг байцгаа гэв. Тэр тэднээс жаахан цаашаа яваад, нүүрээрээ унаж, —Эцэг минь, хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог гэж залбирлаа. Тэгээд Тэр шавь нар уруугаа ирж, тэдний унтаж байхыг хараад, Петрт —Та нар чинь Надтай хамт ганцхан цаг ч сэргэг байж чадахгүй улс уу? Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс хүсэж байна, харин махан бие сул дорой юм гэв. Тэр дахин хоёр дахь удаагаа явж, залбиран —Эцэг минь, хэрэв Би үүнийг уухаас нааш энэ нь өнгөрөхгүй юм бол, Таны хүсэл биелэг гэлээ. Есүс дахин ирж, тэдний унтаж байхыг харав. Тэдний нүд анилдаж байлаа. Тэр тэднийг дахин орхин холдон явж, өмнө хэлснийгээ хэлж, гурав дахь удаагаа залбирав.

Хуваалцах
МАТАЙ 26 унших

МАТАЙ 26:36-44 Ариун Библи 2013 (АБ2013)

Есүс тэдний хамт Гетсемани гэдэг газар ирж, шавь нартаа —Намайг тэнд очиж залбирах зуур энд сууцгааж бай гээд, Петрийг бас Зебедеен хоёр хүүг Тэр авч явав. Тэгээд зовж, шаналж эхлэв. Тэгээд тэдэнд —Сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд, Надтай хамт сэргэг байцгаа гэжээ. Тэр жаахан цааш яваад, нүүрээрээ унаж —Эцэг минь, болж өгвөл Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таныхаар болог гэж залбирлаа. Тэгээд Тэр шавь нар дээрээ ирж, тэдний унтаж байхыг хараад, Петрт —Та нар Надтай ганц цаг ч сэргэг байж чадсангүй юу? Уруу татагдахгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс чухамдаа тэсэн ядаж байна, харин махбод дорой юм. Тэр дахин хоёр дахь удаагаа явж, залбиран —Эцэг минь, Би үүнийг уухаас нааш энэ нь өнгөрөхгүй юм бол Таны хүсэл биелэг гэлээ. Дахин ирээд, тэдний нүд нь анилдсанаас унтсаныг харав. Тэр тэднийг дахин орхиж холдон яваад, гурав дахь удаагаа залбирч, нөгөө үгээ л хэлжээ.

Хуваалцах
МАТАЙ 26 унших