МАТАЙ 26:17-25

МАТАЙ 26:17-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

Исгээгүй Талхны баярын эхний өдөр шавь нар Түүн уруу ирж, —Танд зориулан Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна? гэж асуухад Тэр —Хот уруу, нэгэн хүн дээр оч. Түүнд “Багш «Миний цаг ойртож байна. Би танайд шавь нартайгаа хамт Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэнэ» гэсэн” гэж хэл гэв. Шавь нар нь Есүсийн айлдсанаар үйлдэж, Дээгүүр Өнгөрөх баярт бэлдэв. Орой болоход Тэр шавь нарын хамт ширээнд тухлан сууж байлаа. Тэднийг зооглон байх үед Тэр —Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг чинь Надаас урвана хэмээхэд тэд ихэд гуниглан, дор бүрдээ л Түүнээс —Би биш биз дээ, Эзэн минь! гэцгээв. Тэр —Миний хамт тавганд гараа дүрэгч нь Надаас урвах болно. Хүний Хүү Өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явна. Харин Хүний Хүүг бариулах тэр хүн золгүй еэ! Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байх байсан гэлээ. Есүсээс урвасан Иудас —Би биш биз дээ, Рабби? гэхэд Тэр —Чи өөрөө хэллээ гэв.

Хуваалцах
МАТАЙ 26 унших

МАТАЙ 26:17-25 Ариун Библи 2013 (АБ2013)

Исгээгүй талхны баярын эхний өдөр шавь нар Есүс дээр ирж —Танд зориулан Алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна? гэж асуухад Тэр —Хотод нэгэн хүн дээр оч. Түүнд “Багш «Миний цаг ойртож байна. Би танайд шавь нартайгаа Алгасал баярыг тэмдэглэнэ» гэсэн” хэмээн дуулга гэв. Шавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Алгасал баярын зоогийг бэлдэв. Орой болоход Тэр арван хоёртойгоо ширээнд тухлан байлаа. Тэднийг зооглон байх үед Тэр —Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг чинь Надаас урвана хэмээхэд тэд ихэд зовнин дор бүрдээ л Түүнээс —Би биш биз дээ, Эзэн! гэцгээв. Тэр —Тавганд Надтай гар дүрэгч нь Надаас урвах болно. Хүний Хүү Өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явна. Харин Хүний Хүүг бариулах тэр хүн золгүй еэ! Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байхсан гэлээ. Есүсээс урвасан Иудас —Би биш биз дээ, Рабби? гэхэд Тэр —Чи өөрөө хэллээ гэв.

Хуваалцах
МАТАЙ 26 унших