МАТАЙ 24:37-44
МАТАЙ 24:37-44 Ариун Библи, 2004 (АБ2004)
Учир нь Хүний Хүүгийн залран ирэх нь Ноагийн өдрүүдтэй адил байх юм. Үерийн өмнөх өдрүүдэд буюу Ноаг хөвөгч авдарт орох өдөр хүртэл тэд идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. Үер бууж бүгдийг хаман одох хүртэл тэд ойлгоогүй юм. Хүний Хүүгийн залран ирэх нь түүнчлэн байх болно. Тэр үед хоёр хүн талбайд байхад нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. Хоёр эмэгтэй тээрэмдэж байхад нэгийг нь авч, нөгөөг нь орхино. Тиймээс Эзэн тань ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор сэргэг бай. Харин үүнийг мэд. Хэрэв гэрийн тэргүүлэгч шөнийн хэдэн цагт хулгайч ирэхийг мэдэж байсан бол соргог байж, гэрээ ухуулахгүй байх байсан. Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ.
МАТАЙ 24:37-44 Ариун Библи 2013 (АБ2013)
Учир нь Хүний Хүүгийн залрал Ноагийн өдрүүдтэй адил байх юм. Үерийн өмнөх өдрүүдэд буюу Ноаг бүхээгт орох өдөр хүртэл тэд идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. Үер бууж, бүгдийг хаман одох хүртэл тэд мэдээгүй юм. Хүний Хүүгийн залрал ийм байх болно. Тэр үед хоёр хүн талбайд байхад нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. Хоёр эмэгтэй тээрэмдэж байхад нэгийг нь авч, нөгөөг нь орхино. Тиймээс Эзэн чинь ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор соргог бай. Харин үүнийг мэд. Хэрэв гэрийн эзэн шөнийн аль манааны үед хулгайч ирэхийг мэдсэнсэн бол тэрээр сэрүүн соргог байж, гэрээ ухуулахгүй байх байсан. Тиймээс та нар ч мөн бэлэн бай. Хүний Хүү та нарын санаагүй цагт ирнэ.