МАТАЙ 24:32-35
МАТАЙ 24:32-35 Ариун Библи, 2004 (АБ2004)
Одоо инжрийн модноос сургаалт зүйрлэлийг сурч ав. Инжир модны мөчир хэдийнээ зөөлөрч, навчсаа зулзагалуулахад зун ойртжээ гэдгийг та нар мэддэг. Түүнчлэн та нар энэ бүхнийг хараад, Түүнийг ойрхон байгааг, үүдэн дээр чинь байгааг та нар бас мэдэгтүн. Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүхнийг тохиолдохоос нааш энэ үеийнхэн үгүй болохгүй. Тэнгэр газар үгүй боловч, Миний үгс огтхон ч үгүй болохгүй.
МАТАЙ 24:32-35 Ариун Библи 2013 (АБ2013)
Одоо инжрийн модноос сургамж ав. Инжрийн модны мөчир хэдийнээ зөөлөрч, навчсаа дэлгэхэд зун ойртсоныг та нар мэддэг. Түүнчлэн та нар энэ бүхнийг хараад, үүдэн дээр чинь үүний ойрхон байгааг бас мэдэгтүн. Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүхнийг тохиолдохоос нааш энэ үеийнхэн өнгөрөн одохгүй. Тэнгэр газар өнгөрөн одовч, Миний үгс үгүй болохгүй.