МАТАЙ 24:15-35
МАТАЙ 24:15-35 Ариун Библи, 2004 (АБ2004)
Иймд эш үзүүлэгч Даниелын хэлсэн хоосролын бузар юм ариун газар байхыг та нар харвал (уншигч нь ойлгог), Иудейд байгсад нь уул уруу зугтааг. Дээвэр дээр байгаа нь гэрээсээ юмаа авч гарах гэж доош бүү бууг. Талбайд байгаа нь дээлээ авахаар бүү буцаг. Харин тэр өдрүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд золгүй еэ! Та нарын зугталт нь өвөл, эсвэл амралтын өдөр таарахгүйн тулд залбир. Учир нь ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, мөн хэзээ ч болохгүй агуу их гай гамшиг болно. Хэрэв тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махан бие аврагдахгүй байх байсан. Харин сонгогдогсдын төлөө тэр өдрүүдийг богиносгоно. Хэрэв хэн нэгэн та нарт “Харагтун, Христ энд байна”, эсвэл “Тэнд” гэвэл түүнд бүү итгэ. Хуурамч христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, хэрэв боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд агуу тэмдгүүд, гайхамшгуудыг харуулах болно. Үзэгтүн. Би та нарт урьдаас хэлсэн. Тиймээс хэрэв тэд та нарт “Хараач, Тэр цөлд байна” гэвэл бүү оч, эсвэл “Хараач, Тэр дотоод өрөөнд байна” гэвэл бүү итгэ. Аянга зүүн зүгээс цахиж, баруун зүгт ч гялбуулдаг шиг, Хүний Хүүгийн заларч ирэх нь тийм байх болно. Хүүр байгаа газар тас шувууд цуглардаг. Гэвч гамшгийн тэр өдрүүдийн дараа тэр даруй нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно. Тэгээд Хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэхэд газрын бүх овог гашуудан уйлж, Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дээр сүр хүч болоод агуу цог жавхлантайгаар ирэхийг харна. Тэр тэнгэр элч нараа их бүрээн дуугаар илгээхэд тэд сонгогдогсдыг нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл дөрвөн салхинаас цуглуулах болно. Одоо инжрийн модноос сургаалт зүйрлэлийг сурч ав. Инжир модны мөчир хэдийнээ зөөлөрч, навчсаа зулзагалуулахад зун ойртжээ гэдгийг та нар мэддэг. Түүнчлэн та нар энэ бүхнийг хараад, Түүнийг ойрхон байгааг, үүдэн дээр чинь байгааг та нар бас мэдэгтүн. Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүхнийг тохиолдохоос нааш энэ үеийнхэн үгүй болохгүй. Тэнгэр газар үгүй боловч, Миний үгс огтхон ч үгүй болохгүй.
МАТАЙ 24:15-35 Ариун Библи 2013 (АБ2013)
Иймд эш үзүүлэгч Даниелын хэлсэн хоосролын бузрыг та нар ариун газарт зогсохыг харах аваас (уншигч нь ойлгог) Иудейд байгсад нь уулс уруу зугтаг. Дээвэр дээр байгаа нь гэрээсээ юмаа авахаар доош бүү бууг. Талбайд байгаа нь дээлээ авахаар бүү буцаг. Харин тэр өдрүүдэд жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд золгүй еэ! Зугтах чинь өвөл эсвэл Амралтын өдөр таарахгүйн тулд залбир. Учир нь ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй мөн хэзээ ч болохгүй гамшиг болно. Хэрэв тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махбод аврагдахгүй байх байсан. Харин сонгогдогсдын төлөө тэр өдрүүдийг богиносгоно. Хэрэв хэн нэгэн та нарт “Хараач, Христ энд байна” эсвэл “Тэнд байна” гэвэл бүү итгэ. Хуурамч Христүүд ба хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд агуу тэмдгүүд, гайхамшгуудыг үйлдэнэ. Үзэгтүн. Би та нарт урьдаас хэлэв. Тиймээс тэд та нарт “Хараач, Тэр цөлд байна” гэвэл бүү оч эсвэл “Хараач, Тэр дотоод өрөөнд байна” гэвэл бүү итгэ. Аянга зүүн зүгээс цахилж, баруун зүг хүртэл гялбуулдаг шиг, Хүний Хүүгийн залрал тийм байх болно. Сэг хаана байна, тэнд тас цуглана. Гамшгийн тэр өдрүүдийн дараа гэнэт нар харанхуйлж, сар гэрлээ эс гарган, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно. Тэгээд Хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэхэд газрын бүх овог гашуудан уйлж, Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дунд аугаа сүр хүч, цог жавхлантайгаар залрахыг харна. Тэр тэнгэрэлч нараа их бүрээн дуугаар илгээхэд тэд сонгогдогсдыг нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл дөрвөн салхинаас цуглуулах болно. Одоо инжрийн модноос сургамж ав. Инжрийн модны мөчир хэдийнээ зөөлөрч, навчсаа дэлгэхэд зун ойртсоныг та нар мэддэг. Түүнчлэн та нар энэ бүхнийг хараад, үүдэн дээр чинь үүний ойрхон байгааг бас мэдэгтүн. Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүхнийг тохиолдохоос нааш энэ үеийнхэн өнгөрөн одохгүй. Тэнгэр газар өнгөрөн одовч, Миний үгс үгүй болохгүй.