МАТАЙ 21:6-9
МАТАЙ 21:6-9 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэгээд шавь нар явж, Есүсийн захисан ёсоор гүйцэтгэв. Тэд илжгийг дудрантай нь авчраад дээр нь дээлүүдээ тохож Есүсийг мордуулав. Үй олон хүн дээлээ зам дээр дэвсэж зарим нь модноос мөчир огтлон зам дээр дэлгэж байлаа. Өмнө хойно нь явж буй хурсан олон —Давидын Хүүд Хосанна! Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ! Хамгийн Дээдэд Хосанна! гэж хашхиралдаж байлаа.
МАТАЙ 21:6-9 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэгээд шавь нар явж Есүсийн захисан ёсоор гүйцэтгэж, илжгийг дудрантай нь авчрахад тэд дээр нь дээлүүдээ тохоцгоолоо. Есүс илжгийг унав. Цугласан хүмүүсийн ихэнх нь дээл хувцсаа зам дээр дэвсэхэд, зарим нь модноос мөчир огтлон зам дээр тавьж байлаа. Түүний өмнө хойно нь явж буй хурсан олон —Давидын Хүүд Хосанна! Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ! Хамгийн дээдэд Хосанна! гэж хашхиралдаж байлаа.