МАТАЙ 21:33-46

МАТАЙ 21:33-46 Ариун Библи, 2004 (АБ2004)

Өөр сургаалт зүйрлэлийг сонсоцгоо. Нэгэн газрын эзэн усан үзмийн мод тариалж, түүнийгээ тойруулан хашаа барьж, дарс шахагч савыг суулгах нүх ухаж, цамхаг босгожээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд, аянд явж гэнэ. Ургац хураах цаг болоход эзэн усан үзэм авчруулахаар боолуудаа усан үзмийн тариаланчид уруу илгээжээ. Усан үзмийн тариаланчид боолуудыг нь бариад нэгийг нь зодож, нөгөөг нь алж, гурав дахийг нь чулуугаар цохив. Эзэн урьд явуулснаас ч олон тооны боолуудыг дахин илгээсэнд тэд мөн л адил ханджээ. Гэвч дараа нь тэр “Тэд миний хүүг хүндэлнэ” гээд хүүгээ илгээв. Харин тариаланчид хүүг хараад, өөр хоорондоо “Энэ чинь өв залгамжлагч байна. Ирэгтүн, түүнийг алж, өвийг нь булаацгаая” гэжээ. Тэгээд тэд түүнийг бариад усан үзмийн тариалангийн гадна гаргаж хаяад, түүнийг алав. Тэгвэл усан үзмийн тариалангийн эзэн хүрч ирээд, тэдгээр тариаланчдыг яах вэ? гэсэнд, тэд —Тэр эзэн тэдгээр муу хүмүүсийг муугаар төгсгөж, түүнд хугацаанд нь усан үзмийг тушааж өгөх өөр тариаланчдад усан үзмийн тариалангаа түрээсэлнэ гэв. Есүс тэдэнд —“Барилгачдын голсон Чулуу булангийн тулгуур Чулуу болжээ. Энэ нь Эзэнээс ирсэн бөгөөд Бидний нүдэнд гайхалтай” гэснийг та нар Судраас огт уншаагүй юу? Иймээс Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг та нараас авч, түүний үр жимсийг нь ургуулах үндэстэнд өгөх болно. Хэн энэ чулуун дээр унана, тэр хүн хэдэн хэсэг хэмхрэх бөгөөд хэний дээр энэ чулуу унана, тэр нь хүнийг шороо мэт бутаргана гэж айлдав. Фарисайчууд ба ахлах тахилч нар Түүний сургаалт зүйрлэлүүдийг сонсоод, Тэр өөрсдийнх нь тухай ярьсныг ойлгов. Тэд Түүнийг барихыг санаархсан авч, олон түмнээс айж байлаа. Учир нь хүмүүс Түүнийг эш үзүүлэгч гэж үздэг байв.

Хуваалцах
МАТАЙ 21 унших

МАТАЙ 21:33-46 Ариун Библи 2013 (АБ2013)

Өөр нэгэн сургаалт зүйрлэлийг сонсоцгоо. Нэгэн газрын эзэн усан үзмийн талбай байгуулж, тойруулан хашаа барьж, шахуурга суулган, цамхаг босгожээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд явав гэнэ. Ургац хураах цаг ойртоход эзэн усан үзэм авчруулахаар зарц нараа тариаланчдад илгээжээ. Тариаланчид зарц нарыг нь бариад, нэгийг нь зодож, нөгөөг нь алж, бас нэгийг нь чулуугаар цохив. Эзэн эхнийхээсээ олон зарц нарыг дахин илгээсэнд тэд мөн л адил үйлдэв. Эцэст нь тэр “Тэд хүүг минь хүндэлнэ” гээд хүүгээ илгээв. Харин тариаланчид хүүг хараад, өөр хоорондоо “Энэ чинь өв залгамжлагч нь байна. Ирцгээ, түүнийг алж, өв хөрөнгийг нь булаацгаая” гэжээ. Тэгээд тэд түүнийг барьж, усан үзмийн талбайн гадна гаргаж хаяад, түүнийг алав. Тэгвэл усан үзмийн талбайн эзэн ирээд тэдгээр тариаланчдыг яах вэ? гэсэнд тэд —Тэр эзэн олиггүй муу тэднийг муугаар төгсгөж, хугацаанд нь усан үзмийг тушааж өгөх өөр тариаланчдад усан үзмийн талбайгаа түрээсэлнэ гэв. Есүс тэдэнд —“Барилгачдын голсон чулуу Булангийн чулуу болжээ. Энэ нь Эзэнээс ирсэн бөгөөд Бидний нүдэнд гайхалтай” гэснийг та нар Бичвэрээс огт уншаагүй юу? Иймээс Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг та нараас авч, түүний үр жимсийг ургуулах үндэстэнд өгөх болно. Хэн энэ чулуун дээр унана, тэр бутрах бөгөөд хэний дээр энэ чулуу унана, тэр нь няцарна гэж айлдав. Фарисайчууд ба ахлах тахилч нар сургаалт зүйрлэлүүдийг нь сонсоод, өөрсдийнх нь тухай Тэр ярьсныг мэдэв. Тэд Түүнийг барихыг санаархсан авч хүмүүс Түүнийг эш үзүүлэгч гэж үздэг тул ард олноос айв.

Хуваалцах
МАТАЙ 21 унших