МАТАЙ 21:1-9
МАТАЙ 21:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэд Иерусалимд ойртон ирж, Чидун уулын бэл дэх Бетфагт очоод, Есүс хоёр шавиа илгээхдээ, тэдэнд —Эсрэг талд чинь байгаа тосгон уруу яв. Тэр даруй та нар нэгэн уяатай илжгийг дудрантайгаа байгааг олно. Тэднийг тайлаад, Над уруу авчир. Хэрэв хэн нэгэн хүн та нарт юм хэлбэл, “Эд Эзэнд хэрэгтэй” гэж хэлээрэй. Тэгвэл тэр хүн тэднийг даруй явуулна гэж айлджээ. Энэ нь эш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тул болой. Юу гэвэл «Сионы охинд хэл. “Харагтун, чиний Хаан чам уруу ирж явна. Илжиг буюу ачаа зөөдөг амьтны төл дудран унаж, эгэл даруухнаар ирнэ”» гэсэн юм. Тэгээд шавь нар явж Есүсийн захисан ёсоор гүйцэтгэж, илжгийг дудрантай нь авчрахад тэд дээр нь дээлүүдээ тохоцгоолоо. Есүс илжгийг унав. Цугласан хүмүүсийн ихэнх нь дээл хувцсаа зам дээр дэвсэхэд, зарим нь модноос мөчир огтлон зам дээр тавьж байлаа. Түүний өмнө хойно нь явж буй хурсан олон —Давидын Хүүд Хосанна! Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ! Хамгийн дээдэд Хосанна! гэж хашхиралдаж байлаа.
МАТАЙ 21:1-9 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэд Иерусалимд дөхөж, Чидун уулын бэл дэх Бетфагт ирээд, Есүс хоёр шавиа илгээж тэдэнд —Эсрэг талд чинь байгаа тосгонд оч. Та нар тэр даруй уяатай илжиг дудрантайгаа байгааг олно. Тэднийг тайлаад Надад авчир. Хэрэв хэн нэгэн та нарт юм хэлбэл “Эд нар Эзэнд хэрэгтэй” гэж хэлээрэй. Тэгвэл тэр тэднийг даруй явуулна гэв. Энэ нь эш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд билээ. Юу гэвэл «Харагтун, Хаан Эзэн чинь чам уруу Даруухнаар, илжиг буюу эдэлгээний адгуусын төл, дудран унаад айсуй гэж Сион охинд дуулга» гэсэн юм. Тэгээд шавь нар явж, Есүсийн захисан ёсоор гүйцэтгэв. Тэд илжгийг дудрантай нь авчраад дээр нь дээлүүдээ тохож Есүсийг мордуулав. Үй олон хүн дээлээ зам дээр дэвсэж зарим нь модноос мөчир огтлон зам дээр дэлгэж байлаа. Өмнө хойно нь явж буй хурсан олон —Давидын Хүүд Хосанна! Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ! Хамгийн Дээдэд Хосанна! гэж хашхиралдаж байлаа.