МАТАЙ 20:20-23
МАТАЙ 20:20-23 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэгтэл Зебедеен хөвгүүдийн эх хөвгүүдийнхээ хамт Түүн дээр ирээд өмнө нь мөргөж, Түүнд хүсэлт тавив. Есүс түүнд —Та юу хүсээ вэ? гэхэд тэр —Та Өөрийнхөө хаанчлалд хоёр хүүгийн минь нэгийг нь Өөрийнхөө баруун талд, нөгөөг нь зүүн талдаа суу гэж тушаагаач гэв. Харин Есүс —Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Миний уух аяганаас та нар ууж чадах уу? гэсэнд тэд —Чадна гэцгээв. Тэр тэдэнд —Та нар Миний аяганаас ууна. Харин Миний баруун, зүүн талд суухыг чинь Би шийдэхгүй. Харин энэ бол Миний Эцэгийн бэлтгэсэн хүмүүсийнх юм гэж хэлжээ.
МАТАЙ 20:20-23 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэгтэл Зебедеен хөвгүүдийн эх хөвгүүдтэйгээ Түүн дээр ирээд, өмнө нь мөргөж, Түүнээс юм гуйх гэв. Есүс түүнд —Та юу хүсээ вэ? гэхэд тэр —Та хаанчлалдаа хоёр хүүгийн минь нэгийг нь баруун гар талдаа, нөгөөг нь зүүн талдаа суухыг болгоогооч гэв. Харин Есүс —Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Та нар Миний уух аяганаас ууж чадах уу? гэсэнд тэд —Чадна гэцгээв. Тэр тэдэнд —Та нар аяганаас минь ууна. Харин баруун, зүүн талд минь суухыг Би болгоодог юм биш. Харин энэ нь Эцэгийн минь бэлтгэсэн хүмүүсийнх юм гэж айлдав.