МАТАЙ 19:16-30
МАТАЙ 19:16-30 Ариун Библи, 2004 (АБ2004)
Үзэгтүн, нэгэн хүн Түүн уруу ирээд, —Багш аа, мөнх амийг олохын тул би ямар сайн юм хийх ёстой вэ? гэж асуухад, Есүс —Чи Надаас юунд сайн нь юу болох тухай асууна вэ? Сайн нь зөвхөн Ганц байдаг. Хэрэв чи амьтай болохыг хүсэж байгаа бол тушаалуудыг сахь гэв. Тэр Түүнд —Алийг нь? гэхэд Есүс —Чи хүн бүү ал. Чи бүү завхайр. Чи бүү хулгайл. Чи бүү худал гэрчил. Эцэг эхээ хүндэл. Чи хөршөө өөрийн адил хайрла гэжээ. Өнөөх залуу эр Түүнд —Энэ бүхнийг би сахисан. Надад өөр юу дутагдаж байна вэ? гэхэд, Есүс —Хэрэв чи төгс байхыг хүсэж байвал, явж эд хөрөнгөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ. Тэр залуу энэ зааврыг сонсоод, гунигтайгаар холдон явлаа. Учир нь тэр маш их хөрөнгөтэй нэгэн байжээ. Есүс шавь нартаа —Үнэнээр Би та нарт хэлье. Баян хүн тэнгэрийн хаанчлалд орох нь нэн бэрх аж. Би та нарт дахин хэлье. Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр нэвтрэх нь илүү хялбар гэв. Шавь нар нь үүнийг сонсоод ихэд гайхан —Тэгвэл хэн аврагдаж чадах вэ? гэцгээхэд Есүс тэднийг хараад, —Энэ нь хүмүүст боломжгүй, харин Бурханд бүх юм боломжтой гэж айлдав. Тэгтэл Петр Түүнд —Хараач, бид бүх зүйлийг орхиод Таныг дагасан. Тэгвэл бид юу хүртэх вэ? гэхэд Есүс айлдсан нь —Үнэнээр Би та нарт хэлье. Хүний Хүү Өөрийн сүр жавхлант сэнтийдээ залрах үед Намайг дагасан та нар ч мөн Израилийн арван хоёр овгийг шүүж, арван хоёр сэнтий дээр залрах болно. Миний нэрийн төлөө өөрийн гэр орноо, ах дүүсээ, эгч дүүсээ, эсвэл эцэг эхээ, хүүхдүүдээ, эсвэл эдлэн газраа орхисон хүн бүр зуу дахин ихийг хүртэх бөгөөд мөнх амийг өвлөх болно. Харин эхэнд байгаа олон хүн сүүлчийнх, сүүлчийнх нь эхнийх байх болно.
МАТАЙ 19:16-30 Ариун Библи 2013 (АБ2013)
Үзэгтүн, нэгэн хүн ирээд, Түүнд —Багш аа, мөнх амийг олохын тулд би ямар сайн юм хийх ёстой вэ? гэж асуухад Есүс —Чи Надаас юунд сайн нь юу болох тухай асууна вэ? Сайн нь зөвхөн ганц байдаг. Чи амьтай болохыг хүсэж байгаа бол тушаалуудыг сахь гэв. Тэр Түүнд —Алийг нь? гэхэд Есүс —Чи хүн бүү ал. Чи бүү завхайр. Чи бүү хулгайл. Чи худал хуурмаг бүү гэрчил. Эцэг эхээ хүндэл. Чи хөршөө өөрийн адил хайрла гэжээ. Залуу эр Түүнд —Энэ бүхнийг би сахисан. Надад өөр юу дутагдаж байна вэ? гэхэд Есүс —Чи төгс байхыг хүсэж байвал явж, хөрөнгөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ. Залуу энэ үгийг сонсоод гунигтайгаар холдон явлаа. Учир нь тэрээр маш их хөрөнгөтэй байв. Есүс шавь нартаа —Үнэнээр Би та нарт хэлье. Баян хүн тэнгэрийн хаанчлалд орох нь нэн бэрх. Би та нарт дахин хэлье. Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ тэвнийн сүвэгчээр нэвтрэх нь илүү хялбар гэв. Шавь нар нь үүнийг сонсоод ихэд гайхан —Тэгвэл хэн аврагдаж чадах вэ? гэцгээхэд Есүс тэднийг хараад —Энэ нь хүмүүст боломжгүй, харин Бурханд бүх юм боломжтой гэж айлдав. Тэгтэл Петр Түүнд —Хараач, бид бүхнийг орхиод Таныг дагасан. Тэгээд бид юу хүртэх вэ? гэхэд Есүс айлдсан нь —Үнэнээр Би та нарт хэлье. Хүний Хүү сүр жавхлант сэнтийдээ залран бүх юм шинэчлэгдэхүйд, Намайг дагасан та нар ч мөн арван хоёр сэнтийд залран Израилийн арван хоёр овгийг шүүх болно. Миний нэрийн төлөө гэр орон, ах, эгч, дүүсээ эсвэл эцэг эхээ, хүүхдүүдээ эсвэл эдлэн газраа орхисон хүн бүр зуу дахин ихийг хүртэх бөгөөд мөнх амийг өвлөх болно. Харин эхэнд байгаа олон нь сүүлчийнх, сүүлчийнх нь эхнийх болох болно.