МАТАЙ 18:1-5
МАТАЙ 18:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэр үед шавь нар нь Есүс уруу ирж, —Тэнгэрийн хаанчлалд хэн хамгийн агуу нь байх вэ? гэж асуужээ. Тэр нэгэн хүүхдийг Өөр уруугаа дуудаад, тэдний дунд зогсоож айлдсан нь — Үнэнээр Би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил болохгүй бол, тэнгэрийн хаанчлалд орохгүй. Иймээс хэн өөрийгөө энэ хүүхэд адил даруу болгоно, тэр нь тэнгэрийн хаанчлалд хамгийн агуу нь болно. Миний нэрээр ийм хүүхдийг хүлээн авсан хэн боловч Намайг хүлээн авсан хэрэг.
МАТАЙ 18:1-5 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэр цагт шавь нар нь Есүс дээр ирж —Тэнгэрийн хаанчлалд хэн хамгийн агуу нь байх вэ? гэж асуужээ. Тэр нэгэн хүүхдийг дуудаад тэдний дунд зогсоож айлдсан нь — Үнэнээр Би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил болохгүй бол тэнгэрийн хаанчлалд яавч орохгүй. Иймээс хэн өөрийгөө энэ хүүхэд адил өчүүхэн болгоно, тэр нь тэнгэрийн хаанчлалд хамгийн агуу нь болно. Хэн Миний нэрээр ийм хүүхдийг хүлээн авна, тэр Намайг хүлээн авч байгаа юм.