МАТАЙ 17:24-27
МАТАЙ 17:24-27 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэднийг Капернаумд ирэхэд нь хоёр драхмын татвар хураагч нар Петр дээр ирээд —Танай багш чинь хоёр драхмын татвараа төлдөггүй юм уу? гэсэнд, тэр —Төлдөг гэв. Тэгээд Петрийг гэрт ороход Есүс түрүүлэн түүнд —Симон оо, чи юу гэж боддог вэ? Газрын хаад хэнээс гааль, эсвэл албан татварыг авдаг вэ? Өөрсдийн хөвгүүдээс үү, эсвэл гаднын хүмүүсээс үү? гэхэд тэр —Гаднын хүмүүсээс гэж хариулахад Есүс —Тэгвэл хөвгүүд нь чөлөөлөгдсөн байх нь. Гэвч бид тэднийг гомдоохгүйн тулд чи тэнгис уруу явж, дэгээ хая. Эхний барьсан загасны амыг нээж үзвэл дөрвөн драхмын нэг зоосыг олно. Түүнийг авч Миний өмнөөс болон өөрийнхөө өмнөөс тэдэнд аваачиж өг гэж айлджээ.
МАТАЙ 17:24-27 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэднийг Капернаумд ирэхэд, хоёр драхмын татвар хураагчид Петр дээр ирээд —Багш чинь хоёр драхмын татвараа төлдөггүй юм уу? гэсэнд тэр —Төлдөг гэв. Тэгээд Петрийг гэрт ороход Есүс урьтаж түүнд —Симон оо, чи юу гэж боддог вэ? Газрын хаад хэнээс гааль эсвэл албан татвар авдаг вэ? Хөвгүүдээсээ юү эсвэл гаднынхнаас уу? гэхэд тэр —Гаднынхнаас гэж хариулахад Есүс —Тэгвэл хөвгүүд нь чөлөөлөгдсөн байх нь. Гэвч бид тэднийг бүдрэн унтууцуулахгүйн тулд тэнгис уруу явж, дэгээ хая. Эхний барьсан загасны амыг нээж үзвэл дөрвөн драхмын нэг зоосыг олно. Түүнийг авч Миний болон өөрийнхөө өмнөөс тэдэнд өг гэж айлджээ.