МАТАЙ 15:7-11
МАТАЙ 15:7-11 Ариун Библи, 2004 (АБ2004)
Зальхай хүмүүс ээ, Исаиа та нарын тухай зөв эш үзүүлсэн юм. Ингэхдээ “Энэ ард түмэн Намайг амаараа хүндэлдэг. Гэвч тэдний зүрх Надаас алс хол байдаг. Тэд хүнээс гарсан тушаал зааврыг сургаж, Надад дэмий хоосноор мөргөж байна” гэсэн гэв. Хурсан олныг Тэрээр Өөр уруугаа дуудсаны дараа тэдэнд —Сонс, ухаар. Аманд орсон юм хүнийг бузарладаггүй, харин амнаас гарч буй нь хүнийг бузарладаг юм гэхэд
МАТАЙ 15:7-11 Ариун Библи 2013 (АБ2013)
Хоёр нүүртнүүд ээ, Исаиа та нарын тухай эш үзүүлэн, сайн онож хэлэхдээ “Энэ ард түмэн Намайг уруулаараа л хүндэлдэг. Гэвч зүрх нь Надаас алс хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал мэт зааж, Харин Надад дэмий мөргөдөг” гэсэн гэв. Тэрээр хурсан олныг дуудаад, тэдэнд —Сонс бас ухаар. Аманд орсон юм хүнийг эс бузарлана. Харин амнаас гарч буй нь хүнийг бузарлана гэхэд