МАТАЙ 15:32-39

МАТАЙ 15:32-39 Ариун Библи, 2004 (АБ2004)

Есүс шавь нараа Өөр дээрээ дуудаад, тэдэнд —Би энэ хурсан олныг өрөвдөж байна. Тэд Надтай хамт гурван өдрийн турш байж, ямар ч идэх юмгүй болжээ. Би тэднийг өлөн зэлмүүн явуулмааргүй байна. Тэд замдаа сульдах вий гэхэд нь, шавь нар нь Түүнд —Бид энэ зэлүүд газар ийм олон хүмүүсийг цатгах талхыг хаанаас олох билээ? гэсэнд, Есүс —Та нарт хэдэн талх байна? гэв. Тэд —Долоо. Бас хэдэн жижиг загас байна гэлээ. Тэр хурсан олонд газар суухыг тушаагаад, долоон талх, мөн загасыг авч талархал өргөн хуваагаад, шавь нартаа өгч эхэлсэнд тэд хүмүүст тараан өгөв. Бүгд идэж цадаад үлдсэн хэлтэрхийнүүдийг цуглуулахад долоон том сагс дүүрсэн байлаа. Эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна тэнд байсан дөрвөн мянган эрчүүд идсэн юм. Тэгээд хурсан олныг явуулаад, Тэр завинд сууж, Магаданы нутагт очив.

Хуваалцах
МАТАЙ 15 унших