МАТАЙ 13:3-9
МАТАЙ 13:3-9 Ариун Библи, 2004 (АБ2004)
Есүс тэдэнд олон зүйлийг сургаалт зүйрлэлээр айлдруун —Харагтун. Тариачин үр суулгахаар гарчээ. Түүнийг үрээ цацахад зарим үр нь замын хавиар унасанд шувууд ирээд идчихлээ. Зарим нь чулуурхаг газар унаж, хөрс нь гүн биш тул тэр дороо соёолов. Гэвч нар гарахад үндэсгүй учир тэд хорчийн хатжээ. Зарим нь хогийн ургамлын дунд унав. Хогийн ургамал ургаж тэднийг барьчихаж. Зарим нь сайн хөрсөнд унаж ургаад, ургацаа өгөхөд зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахин их болов. Сонсох чихтэй нь сонсогтун гэв.
МАТАЙ 13:3-9 Ариун Библи 2013 (АБ2013)
Есүс тэдэнд олон зүйлийг сургаалт зүйрлэлээр хэлэхдээ —Харагтун, тариачин үр суулгахаар гарчээ. Түүнийг үр цацахад зарим нь зам хавиар унаж, шувууд ирээд идчихжээ. Зарим нь хөрс багатай чулуурхаг газар унаж, хөрс нь гүн биш тул тэр даруй соёолжээ. Гэвч тэдгээр нь үндэсгүй учир нар гарахад хорчийн хатжээ. Зарим нь хогийн ургамал дунд унав. Хогийн ургамал ургаж, тэднийг боомилов. Харин зарим нь сайн хөрсөн дээр унаж, ургацаа өгөхөд зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахин их болов. Сонсох чихтэй нь сонсогтун гэв.