МАТАЙ 12:1-8

МАТАЙ 12:1-8 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэр үед Есүс нэгэн Амралтын өдөр, тариан талбай дундуур явж байлаа. Шавь нар нь өлсөөд тариан түрүүг шувтран идэж эхлэв. Гэтэл фарисайчууд хараад, Түүнд —Хараач, Таны шавь нар Амралтын өдөр хууль бусыг үйлдлээ гэцгээв. Харин Есүс тэдэнд хэлсэн нь —Давид болон түүнтэй хамт байгсад өлсөхдөө юу хийснийг та нар уншаагүй гэж үү? Бурханы өргөөнд Давид орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох тавиг талхыг тэр ч мөн нөхөд нь ч идсэн шүү дээ. Амралтын өдөр тахилч нар сүм дотор Амралтын өдрийг зөрчсөн ч гэм зэмгүй гэснийг та нар хуулиас уншаагүй гэж үү? Харин Би та нарт хэлье. Сүмээс илүү аугаа Нэгэн энд байна. Хэрэв та нар “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй хүнийг буруутгахгүй байх байсан. Учир нь Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн гэв.

Хуваалцах
МАТАЙ 12 унших

МАТАЙ 12:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тухайн үед нэгэн амралтын өдөр, тариан талбайн дундуур Есүс явж байв. Шавь нар нь өлсгөлөн байсны улмаас тариан түрүүг шувтран идэж эхлэв. Гэтэл үүнийг фарисайчууд хараад, Түүнд —Хараач, Таны шавь нар амралтын өдөр хууль бус юм үйлдэж байна гэцгээв. Харин Есүс тэдэнд хэлсэн нь —Давид болон түүнтэй хамт байгсад нь өлссөн үедээ юу хийснийг та нар уншаагүй юу? Давид Бурханы гэрт орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох ариусгасан талхнаас тэр болон түүнтэй хамт байгсад нь идсэн шүү дээ. Амралтын өдөр тахилч нар сүм дотор Амралтын өдрийг зөрчсөн ч гэм зэмгүй гэснийг та нар Хуулиас уншаагүй гэж үү? Харин Би та нарт хэлье. Сүмээс илүү аугаа Нэгэн энд байна. Хэрэв та нар “Би тахилыг бус, энэрлийг хүсдэг” гэсэн нь ямар утгатай болохыг ойлгосон бол гэмгүй хүнийг буруутгахгүй байх байсан. Учир нь Хүний Хүү нь Амралтын өдрийн Эзэн мөн.

Хуваалцах
МАТАЙ 12 унших